“Хамтын халуун сэтгэл” ТТБ-ын зохицуулагч З.Сарантуяа “Залуу хүн” цуврал лекц уншина

9Монголын Залуучуудын Холбооноос уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн “Залуу хүн” цуврал лекц 6 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байгааг залуучууд андахгүй сайн мэднэ. Лекц бүр сонирхолтой залууст мэдлэг, мэдээлэл өгсөн, сургамжтай, мөн нийгэмд танигдсан эдгээр хүмүүсээс үлгэр дууриалал авах гэхчилэн олон зүйлийг залуучуудад өгдөг манайд зохион байгуулагддаг томоохон лекцүүдийн нэг юм.

2014 оны “Залуу хүн” цуврал лекцийн салхийг хагалж “Эзэнт гүрний туульс” номын зохиогч С.Эрдэнэболд оролцсоныг та бүхэн санаж байгаа байх. Тэгвэл энэ долоо хоногийн лекцийн зочиноор “Хамтын халуун сэтгэл” ТТБ-ын зохицуулагч, хүмүүнлэгийн олон сайхан үйл ажиллагаа зохион байгуулж олны хайр хүндэтгэлийн хүлээсэн Зоригтсайханы Сарантуяа уригдан оролцохоор болсон байна. Аливаа тусыг бага гэж голохгүй халуун сэтгэлээр хийж, залууст үлгэр дууриалал, нийгэмд сайн үйлсийг дэлгэрүүлж байгаа З.Сарантуяа нийгмийн сайн сайхны төлөө залуус бидний оролцоо ямар чухал болох талаар сонирхолтой лекц уншиж залуустай илэн далангүй ярилцан баасан гарагийн оройг хамт өнгөрүүлэхээр боллоо. “Залуу хүн” цуврал лекц  03-р сарын 07-ны өдөр МЗХ-ны Залуусын нээлттэй танхимд 17.30 цагаас болно.

Ugluu-logo171

Санал болгох мэдээ

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт нар өнөөдөр (2026.02.04) Унгар Улсын ОТП …