Өнөөдөр улаан хулгана өдөр

хшӨнөөдөр аргын тооллын 2014 оны гуравдугаар сарын 6. Пүрэв гараг. Билгийн тооллын  XVII  жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн хаврын дунд улаагчин туулай сарын шинийн 5. Гоё хүүхэн одтой, долоон улаан мэнгэтэй улаан хулгана өдөр.

Бархасвадь гарагӨдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 7 цаг 28 минутад мандан, 18 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Ичигсэд хөдлөх улирал 00 цаг 03 минутад эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвиднахэмээжээ.

Ugluu-logo171

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …