Махны үнэ 500 төгрөгөөр нэмэгджээ

махХүнсний зах, худалдааны төвд худалдаж буй махны үнийн судалгааг Нийслэлийн статистикийн газар/НСГ/-аас  гаргажээ. Энэ долоо хоногийн байдлаар нэг кг хонины ястай махыг 6765 төгрөг, үхрийн ястай махыг 8295 төгрөгөөр худалдаж байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 6.5 хувиар буюу 505 төгрөгөөр, үхрийн цул мах 2.4 хувиар буюу 235 төгрөгөөр өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” хүнсний захад хамгийн хямд буюу 7600 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10 мянган төгрөгийн үнэтэй байгаа ажээ.

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.0 хувиар буюу 65 төгрөг, хонины цул мах 0.7 хувь буюу 50 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. Хонины мах “Макс” хүнсний захад мөн хямд буюу 6400 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй бую 9800 төгрөгөөр худалдаж байгаа талаар НСГ-аас мэдээллээ.

Д.Амар

Ugluu-logo171

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …