Гавьяат эмч С.Коляд хүндэтгэл үзүүллээ

Хүн ардынхаа эрүүл энхийн манаад 36 жил тасралтгүй зогсохдоо 34 жилд нь хязгаар нутгийн хүн амд хэвлий цээжний мэс засал хийж “Мэс заслын С.Коля” алдар хүртсэн БОЭТ-ийн Мэс заслын тасгийн их эмч С.Коля төр түмэндээ хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж Монгол Улсын Гавьяат эмч эрхэм хүндтэй цолоор шагнагдсан. Тэрбээр Улаанбаатар хотод Төрийн ордноо Монгол Улсын төрийн тэргүүнээсээ эрхэм шагналаа гардан аваад ирсэн бөгөөд өнөөдөр аймаг орон нутгийн удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Гавьяат цолоор энгэрээ мялаасан С.Коля эмч нэлээд хэдэн удаа машины гэрэлд хагалгаа хийж байсан талаараа дурсан ярьсан юм. Тэрбээр өөрийн эзэмшсэн мэргэжил дадлага туршлагаасаа залуу хойч үедээ хуваалцан 8 гарын шавь бэлтгэж тэднийхээ хамтаар Ховд аймагт анх удаа орчин үеийн дэвшилтэт технологи болох дурангийн хагалгааг амжилттай нэвтрүүлсэн байна.

http://www.khovd.gov.mn

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …