Ядаргааг хэрхэн тайлах вэ

хзЯдаргаа гэхээр хүн бүхэн төдийлөн тоодоггүй, амьдралд байж байдаг ердийн зүйл мэт хүлээн авдаг. Гэтэл  эрдэмтэд ядаргааг бие махбодын түвшинд байж болох үзэгдэл гэдэг боловч хэмжээнээс хэтрэх буюу архаг хэлбэртээ орвол эрүүл мэндэд ихээхэн хор хохиролтой төдийгүй олон өвчний эх үүсвэр болдог гэдгийг нотлосоор байна.

Жишээлбэл, АНУ-ын өвчин судлалын урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр архаг ядаргааны хам шинж нь 21 зуунд нүүрлэн байгаа том аюулын нэг гэжээ.
Ядаргаа нь үндсэндээ Сэтгэл мэдрэлийн, Биеийн хүч, энергийн, Бэлгийн үйл ажиллагааны, Дархлааны тогтолцооны гэсэн төрлүүдтэй байдаг.

Тэгвэл ядаргаанаас хэрхэн сэргийлэх вэ?

Хүн бүрт тодорхой хэмжээгээр бие махбодь, тамир хүчний хорогдол үүсдэг болохоор өдрийн ядаргааг өдөрт нь тайлж сурах зарчмыг баримтлах нь хамгаас чухал. Өдөрт 10 хувь ядарлаа гэж үзвэл идэж уун, унтаж амраад найман хувийг нь тайлж, хоёр хувийг нь үлдээгээд байвал цаашдаа архаг ядаргаа болно. Өдөр тутам ханатал унтах, зөв хооллох, нар салхинд явах, хөдөлгөөнтэй байж сурах хэрэгтэй.
Долоо хоногт аль болохоор нэг удаа нийтийн бүжигт оролцох, зан ааш таарах зөв энергитэй хүмүүстэй уулзаж сэтгэл санаагаа нээж байх, голын урсгал харах, дуртай дуу хөгжим, хошин урлаг үзэх, цэгэн бариа хийлгэх, усан эмчилгээ бассейнд явах, эрүүл мэндийн дасгал хөдөлгөөн, бие сэтгэл ариусгах дасгал зэргийг амьдралын хэвшил болгосноор ядаргаа тайлж бие махбодыг сэргээн засах ач тустай.

 

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …