Nemanje Vidic Италид тоглоно

мЭнэ улиралд Аваргуудын лиг болон Премьер лигт тийм ч сайнгүй байгаа Манчестер Юнайтед баг ахлагчаа солилцоонд оруулахаар болжээ. Тодруулбал тус клубын ахлагч Nemanje Vidic энэ улирлын дараагаар Италийн Интер Миланд ирэх нь тодорхой боллоо.

Энэ талаар Интерийн ерөнхийлөгч Erick Thohir “Vidic бол Дэлхийн шилдэг тоглогч. Түүнийг Миланд авчирах хэлэлцээр амжилттай болсонд би туйлын баяртай байна. Тэр бол Дэлхийн хамгийн шилдэг хамгаалан тоглогчдын нэг ” гэсэн байна.

Эх сурвалжуудын мэдээллэж буйгаар Серби залуу маань Италийн Интер Милантай 3 жилийн £20 саяын гэрээ байгуулсан гэнэ.

Д.Амар

Ugluu-logo171

Санал болгох мэдээ

Нийслэлд энэ онд аялал жуулчлалын 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхжээ

​Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотын онцлог …