“Эцсийн зогсоол зөвхөн чи” УДЭТ-ийн тайфзнаа дахин тоглогдоно

PhotoShare(1)Мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын Драмын Эрдмийн Театр нь үндэсний түүхэн болон дэлхийн сонгодог 400 гаруй бүтээлийг тайзнаа амилуулсаны  нэг нь У.Шекспирийн дараа бичигдэх сонгодог жүжгийн зохиолч хэмээн дэлхий дахинд үнлэгддэг  Английн  инээдмийн жүжгийн алдарт зохиолч   Рей Куни-Ж.Чепмэний “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжиг билээ. Энэхүү жүжиг нэгэн гэр бүлийн хоорондийн маргаан, эхнэр нөхөрийн хууралт мэхлэлт зэрэг өнөөгийн нийгэмд амьдарч байгаа хүмүүсийн мэдэх энгийн зүйлийн тухай өгүүлэх боловч их гүн гүнзгий агууллагтай хайр сэтгэл, гэр бүлийн үнэ цэнэ, амьдралын утга учирыг харуулсан мэргэжлийн өндөр түвшинд бүтээгдсэн чанартай уран бүтээл болж чадсан. Энэхүү жүжгийн ерөнхий найруулагчаар Улсын Драмын Эрдмийн Театрын ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажилласан бөгөөд манай театрын уран бүтээлчид олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамтгаалах баярын өдөрт зориулан  2014 оны 03 сарын 07, 08-ны өдрүүдэд  оюунлаг түмнийхээн гэгээн мэлмийд өргөн барих гэж байна. 

ДРАМЫН УРЛАГИЙГ ЭРХЭМЛЭН ДЭЭДЛЭГЧ ОЮУНЛАГ ХҮМҮҮН ТАНЫГ

УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТРТ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА.

АМЬДРАЛЫН ЭЦСИЙН ЗОГСООЛ НЬ ЗӨВХӨН  ГЭР БҮЛ… 

Ерөнхий найруулагч: СТА Н.Наранбаатар, Ерөнхий зураач: СТА Т.Ганхуяг, Бүжиг дэглээч:  СТА Г.Ганочир Жүжиг чимэглэлийн эрхлэгч: СТА Н.Батбилэг Туслах найруулагч: Э.Ёндоншарав

Дүрүүдэд: МУГЖ Ж.Оюундарь Дюблор СТА Т.Хулан  СТА Л.Дэмидбаатар МУГЖ Сарантуяа СТА Ц. Цэрэнболд СТА Д.Баттөмөр СТА Отгонбат М.Тогтохжаргал  СТА Отгонцэцэг  СТА Д.Ганцэцэг Б.Одончимэг Б.Тамир

МӨНХИЙН ХАЙРЫН ДУУЛАЛ БОЛСОН ДЭЛХИЙН ГАЙХАМШИГТ ЭНЭХҮҮ БҮТЭЭЛ ТАНЫ ХАЙРТАЙ ЭЭЖДЭЭ, ОХИНДОО, ГЭРГИЙДЭЭ БАРИХ ХАМГИЙН ОЮУНЛАГ БЭЛЭГ БАЙЖ ЧАДНА ГЭДЭГТ БИД ИТГЭЛТЭЙ БАЙНА. 

Тоглолт: 2014 оны 03 сарын 07-нд 19:00 цагаас

03 сарын 08-нд 14:00, 19:00 цагуудаас

УТАС:89020088,

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …