Л.Оюун: Иргэдийнхээ эдийн засгийн боловсролд анхаарахгүйгээр улс хөгжихгүй

 images (1)МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, эдийн засагч Л.Оюунтай ярилцлаа

-Засгийн газраас энэ оны эдийн засгийн нөхцөл байдал гадаад ху­далдааг их өөдрөгөөр төсөөлж, төсөв тооцоогоо хийсэн. Гэвч бодит бай­дал дээр өөдрөг зүйл ажиг­лагдахгүй байна. Таны хувьд 2014 оны эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Экспортын голлох бү­­­тээг­дэ­хүү­ний үнэ дэл­хийн зах зээл дээр муу байгаа, ам.долларын ханш огцом савлаад, бараа бү­тээгдэхүүний үнэ өсөөд байгаа зэрэг нь мэдээж ма­най эдийн засгийг жаахан бараан харагдуулж байна. Гэхдээ миний хувьд энэ оны эдийн засгийн төлөв байдлыг өөдрөгөөр төсөөлж байгаа.

Яагаад гэвэл ийм хүлээлт нийгэмд ч байна. Тодруулбал импортыг ор­лох бүтээгдэхүүний төсөл хөтөлбөр эхлүүлэх гэж байгаа. Үүнийг дагаад аж­лын байр бий болно, айл өрхийн орлого нэмэгдэх нь дамжиггүй.

Мөн үнэ нь нэмэгдээд байгаа ба­раа бүтээгдэхүүний үнэ тогт­воржих нөх­цөл бүрдэх юм. Иргэд нэг л өдөр бүх зүйл нь сайхан болчих юм шиг л бүх зүйлийг төр засгаасаа шаарддаг. Энэ зөвхөн Монголд байдаг асуудал биш, дэлхийн бу­сад улсад ч гэсэн ийм зүй­лүүд бий. Хамгийн гол нь эдийн засгийн гол хөшүүрэг болох үйлдвэрлэл үйлчилгээгээ дэмжих ажлыг дунд болон урт хугацаанд аажмаар эхлүүлж байгаа нь сайшаалтай.

Нөгөө талаасаа бидэнд мөнгө орж ирдэг гол суваг болох уул уур­хайн үйлдвэрлэл нь хөгжихгүй, гарч байгаа бүтээгдэхүүнийх нь үнэ буураад байгаа нь манайхны хийж байгаа ажилд саад болох талтай.

-Валютын ханшийн са­валгаа эдийн засагт хүнд цохилт болж байна. Зарим хүмүүс ам.долларын ханш 2000 төгрөгт хүрнэ гэж таа­маглаад байгаа.

-Бизнесийн үйл ажил­лагаа идэвх­жихээр ам.дол­ларын эрэлт нэ­мэг­дэж гадаад валютын ханш нэмэгд­сэн байх гэж таамаглаж байна. Нээлттэй эдийн засагтай оронд валютын ханшийн савалгаа байдаг. Харин Төвбанк валютын ханшийг тогтвортой байлгах үүргээ биелүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл огцом савалгааг бий болгохгүй арга хэмжээг авах хэрэгтэй.

Ам.долларын ханш өсөх нь экспортлогч аж ахуйн нэгжүүдэд ашигтай, импортлогчдод халгаатай байдаг.

Тиймээс ханшийг тогт­вортой байлгах тал дээр анхаарч, валютын ханшаас үүдэн өссөн бараа бүтээг­дэхүүний үнэ ханш буухаар дагаад буудаг тогтолцоонд л шилжих ёстой.

Тэгэхгүй бол барааны үнэ өсчи­хөөд тэр хэмжээндээ байж бай­гаад дараагийн нэг шалтгаан гарч ирэхээр нь дахиад л өсдөг эрүүл бус тогтолцоонд шилжчихээд байна. Үүнийгээ л засах хэрэгтэй.

Харин ам.долларын ханш 2000 төгрөгт хүрнэ гэж яриад байгаа хүмүүс тооцоо судалгаатай л юм ярьж байгаа байх гэж найдаж байна. Барагцаалж яриад хэт өндөр тоо хэлэх нь эдийн засагт хүлээлтийн инфляцийг бий болгодог.

Яагаад гэ­вэл хариуц­ла­гагүй нэг тоо хэлс­нээс болж инфляцийн хү­лээлт бий болох нөхцөл бүрдэх аюултай. Миний тоо­цоол­лоор бол тэгтлээ өсөх­гүй, ам.долларын ханш 2000 төгрөгт хүрэх шалтгаан ч харагдахгүй байна.

-Тэгвэл 2014 оны төсөвт ам.дол­ларын ханшийг 1380 төгрөг байхаар тооцоо су­далгаагаа хийсэн. Энэ түв­шинд хүргэж чадах болов уу?

-Эдийн засгийн эерэг хүлээлтийг хараад, Мон­голбанк, Засгийн газ­раас явуулж буй бодлого ам­жилт­тай хэрэгжвэл ам.долларын хан­шийг бууруулах, тогт­вортой байлгах боломж­той.

Жил болгон ийм асуу­далтай тулгарахгүйн тулд зөв­хөн уул уурхайн түүхий эдээ экспор­толно гэж харж суухгүйгээр бусад сувгаа нээх хэрэгтэй.

-Ашигт  малтмалын ту­хай хуу­лийн хүрээнд алтны худалдааны ил тод байдлыг зохицуулж өгсөн. Өөрөөр хэлбэл алтанд ногдох тат­варын хэмжээг 10-2.5 хувь болгон бууруулсан.  Энэ хуулийн үр дүнг юу гэж харж байна вэ?

-Төгрөг  маань хөрвө­дөг­­гүй валют. Харин ал­тыг валют болгох бүрэн боломжтой. Тиймээс энэ хууль хэрэгжиж эхэлснээр валютын нөөцөө аривжуулах нэг арга хэ­рэгсэл болж чадна. Гэхдээ эцсийн үр дүнг цаг хугацаа харуулна.

Төр засгийн зүгээс зөвхөн хууль гаргаад орхих ёсгүй. Хүн рүүгээ чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах хэрэгтэй. Энэ чиглэлийн ажил дутмаг хийгдээд байх шиг санагддаг юм. Ер нь али­ваа асуудал, ажлын цаана хүн л байдаг. Тийм уч­раас алт олборлогчид маань Монголдоо л алтаа тушаа­­чихъя гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй.

-Хүн гэснээс эдийн зас­гийн хүрээнд үүсээд буй нөхцөл байдлыг өрх гэр, компанийн хүрээнээс нь эхэлж ярьж, микро эдийн засгийн зөв тогтолцоо үгүй­лэгдэж байгаа талаар зарим хүмүүс ярьдаг.

-Тийм ээ, иргэнийнхээ эдийн засгийн боловсролд анхаарахгүй ор­хиж явчихаад дээгүүрээ мянга сай­хан юм хийгээд хүлээж байсан сайхан үр дүн гарахгүй.

Хувь хүн орлоготой байж болно. Олсон мөнгөө зөв зарцуулж чаддаггүй айл өрхийн амьжиргаа дээшил­дэгүй. Компани ч мөн адил ашиг орлого ихтэй ч зөв менежментээр дараагийн шат руугаа алхахгүй бол томрохгүй, өсөн дэв­жих­гүй. Тиймээс иргэд, жи­жиг аж ахуйн нэгжийн удирд­лагуудад олсон мөнгөө зөв зүйтэй удирдах арга ухаан хамгаас чухал.

Орлоготой хүн бүр хуримт­лалтай байх боломж бий. Тиймээс авч буй ца­лингаасаа нэг мянган төгрөг ч байсан хадгалж су­рах хэрэгтэй. Тухайн  өр­хөд  орж    байгаа мөнгөнөөс давсан зардал гаргаад байна гэдэг нь хуримт­лалын эсрэг алхам болно.

Түүнчлэн өрийн сүлжээнд орж байгаа хэрэг. Хүн бүр л хуримтлалтай болохыг эрмэлздэг гэвч чадахгүй бай­гаад л учир бий. Тэгэхээр хамгийн түрүүнд хийх алхам нь зардлаа зөв удирдах. Орлогоо хэрхэн зарцуулж байгааг тооцоолох ёстой.

-Иргэдийн санхүүгийн бо­­ловс­ролын асуудлыг шийд­­вэр­лэхийн тулд ахлах ан­­гийн сурагчид, оюут­­­нуу­дын хичээлийн прог­раммд оруулж өгвөл зүгээр юм биш үү?

-Бид энэ талаар олон жил ярьж байгаа. Дунд сур­гуулийн хичээлийн прог­раммд эдийн засгийн жаахан бүлэг сэдэв байдаг. Харин оюутнуудад байдаггүй. Мөн­гө ху­римтлуулах нь ашигтай гэдгийг хүн бүхэн мэддэг хэрнээ нэг ч төгрөг цааш нь хийж чаддаггүй.

Тиймээс мэдээд байгаа зүйлийг нь байнга сануулж хийлгэхийн төлөө “Эрдэм мэдлэг түгээх төв” ТББ, “Төрийн банк”, 107.5 радио, ТВ-1 телевизэд хамтран 2014 онд иргэддээ эдийн засгийн боловсрол мэдлэг түгээх ая­ныг эх­лүүлээд явж байна.

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …