ТББ-ууд нэгдэж, сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа

998324_511031478950551_2020385147_nӨнөөдөр 11:30 цагаас  “Монгол ньюс”  мэдээллийн төвд    “Нийтийг шинэчлэх багш нарын холбоо”-ны тэргүүн Б.Мөнхцэлмэг, “Хөгжлийн хүрд” ассиоцацийн тэргүүн Ц.Мөнхбаатар,  “Монгол хүн л юм бол…”  хөдөлгөөний тэргүүн, Оюуны олимпийн аварга А.Отгонбаатар, “Онч шийдэл”  ТББ-ын тэргүүн  Г.Алтангадас,  “Оюуны гарц” ТББ-ын тэргүүн Ч.Пүрэвсүрэн,  “Хан хэнтий  сэтгэлгээний эрх чөлөө”  ТББ-ын тэргүүн  Г.Батболд нар  нэгдэн “Бид саналаа өгнө” хөдөлгөөнийг байгуулснаа зарлаад, эл хөдөлгөөний  зүгээс олон нийтийг сонгуульд идэвхтэй оролцохыг уриалан, мөн  энэ асуудлын хүрээнд  Сонгуулийн ерөнхий хороонд хандсан  санал хүргүүлэх болсноо мэдэгдлээ.  Тэд мэдэгдэлдээ сүүлийн жилүүдийн судалгаанаас харахад сонгуульд оролцогч сонгогчдын тоо шатлан буурч ирснийг  дурьдаад  энэ удаагийн  Ерөнхийлөгчийн  сонгуулийн ирцийг хангалттай хэмжээнд хүргэх, улмаар ирцийн дутуугаас  болж  дахин сонгууль   явуулахгүй байхын  тулд СЕХ-оос   эрх үүргийнхээ дагуу шат дараалсан олон арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстойг санууллаа.  Харамсалтай нь СЕХ-оос  өнөөдрийг хүртэл явуулж ирсэн сонсогчийн санал өгүүлэх арга хэмжээг  дэмжих үйлдэл нь  цөөн хэдэн баннер,   шторк,  “иргэн та саналаа  6 сарын 26-ны өдөр саналаа өгөөрэй” гэсэн хэвлэлийн уриалгаас хэтрэхгүй  тэд шүүмжлэлттэй хандаж байгаагаа   уламжиллаа. Мөн  Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулах зардалыг нийт сонгогчид  хувааж үзвэл  нэг сонгогчид ойролцоогоор 40 мянган төгрөг байх тооцоо гарч байгаа бөгөөд энэ нь СЕХ-ны  зүгээс  нэг сонгогчийг сонгуульд саналыг нь  авахгүй байна гэдэг нь 40 мянган төгрөг үргүй  алдаж байгаатай адилхан хэрэг гэж үзэж байгаагаа дурьдлаа.  Ийм учраас   сонгогчдыг саналыг нь өгүүлэх олон талт арга  хэмжээг  авч  хэрэгжүүлэхийг   байнга сануулж байхын тулд  СЕХ-д   цаг тутамд  дуугардаг “Хөхөөтэй цаг”, дуугарах бүрд сануулах 40 мянган төгрөгийн хамтаар  СЕХ-нд  хүргэж  гардуулан өгөх болсноо хэллээ.

 БИД САНАЛАА ӨГНӨ хөдөлгөөний  хэвлэлийн мэдээг та бүхэндээ хүргэе

 

СОНГУУЛИЙН ИРЦ ХҮРЭХГҮЙ БОЛ ТА ОГЦОРНО БИЗ?

СЕХ-ны даргаас шууд асууя

2013.06.13                                                                                                                                                                                                 Улаанбаатар хот

Сонгуулийн ирц үргэлж буурч, 1992 оны Улсын Их Хурлын анхны ардчилсан сонгуулийн 95.6 хувийн бүтэн шахам ирц 20 жилийн дараа 65.24 хүртлээ навс уналаа.    Гурван иргэн тутмын нэг нь төрөө сонгох алтан эрхээ эдлэхгүй байна. Эдлээгүй эрхийн үнэт чанар алдарсаар. Нэг санал ч асар үнэтэй, чөлөөт сонголт бүхэн ардчилсан нийгмийн үндэс боловч эх орны ирээдүй болсон шинэ үеийнхэн яагаад идэвхигүй байна вэ?

Ирц хүрэхгүй, дахин сонгууль явагдах бүрт талханд шингэсэн татварын мөнгө үрэгдсээр л …

БИД САНАЛАА ӨГНӨ хөдөлгөөн төсөвгүй, бүрэн эрхгүй боловч залуучууд илүү идэвхитэй хувь заяагаа сонгох эзэд нь байхын төлөө үүрэг хүлээн ажиллахаар шийдлээ. Бүх ард түмнээс мандаттай цорын ганц албан тушаалтан, бүх дэлхийд Монголоо төлөөлөх эрхэм үүрэгтэй Ерөнхийлөгчөө тодруулах 2013 оны сонгуультай холбогдуулан Танд гурван асуулт илгээв.

1.      Ирц хүрэхгүй бол та ажлаа өгөх үү?

Таны гарын үсэгтэй зарцуулагдах зохион байгуулалтын зардал 15.4 тэрбум төгрөг. Намуудын болон бусад зардлыг оруулбал бид 80-100 тэрбумаар сонгуульдаж байна. Нэг сонгогчид 40 мянган төгрөг оногдоно. Энэ бүх зардал үргүй болж, ирц хүрэхгүй бол Та ажлаа өгч, хариуцлага хүлээх үү?

 2.      Залуучуудын сонгуулийн идэвхийг нэмэгдүүлэхэд та яаж туслаж байгаа вэ?

Монгол залуусын орон, нийт сонгогчдын 52 хувь нь 35 хүртэлх насныхан. Гэвч 25 хүртэлх настай хамгийн залуу сонгогчдын 10-ны нэг нь л эрхээ эдэлж байна. Засаг төрөө сонгоход бага оролцвол залуучуудыг олж харах, ойлгож дэмжих нь бага гэж бид үздэг. Та бүхэн залуу сонгогчдын эрхийг нь эдлүүлж, идэвхийг нь нэмэхийн тулд ямар ажил хийж байгаа вэ?

 3.      Сонгогчдын боловсролд ахиц гарав уу?

Та бүхэн сонгогчдын боловсролд зориулан юу хийсэн бэ? Ахиц гарав уу, бахь байдгаараа юу?

Асуулт бүхэн буух эзэнтэй, хариулт бүр нь буцах хаягтай. Нэг сонгогчид оногдох зардлыг илэрхийлсэн дэвсгэрт бүхий сэрүүлэгтэй ханын цаг хамтатган илгээв.

Хариугаа авах өдөр: 2013.06.17-ны өдрийн 11 цаг 00 минут

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Улаанбаатар бизнес хөгжлийн төв 401 тоот

Утас: 88100660, 88805020 NNOH@yahoo.com

                                                                   БИД САНАЛАА ӨГНӨ залуусын хөдөлгөөн

 А.Тамир

Ugluu logo

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …