Шарагчин туулай өдөр

tuulaiАргын тооллын 3 сарын 9-ны ням гараг,  Билгийн тооллын  хаврын дунд улаагчин туулай бага сарын шинийн 8-ны адьяа гараг. Гөрөөсөн толгой одтой, 4 ногоон мэнгэтэй, хүчин төгсөхийн барилдлагатай, хий суудалтай   шарагчин туулай өдөр. Өдрийн наран 7:24 цагт мандан, 18:38 цагт  жаргана.

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна гэж зурхайн зурлагад өгүүлжээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Зурхай: Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 02. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …