256 тонн хонины ноосыг 538.2 сая төгрөгөөр арилжжээ

8Хөдөө аж ахуйн биржид өнгөрсөн долоо хоногт гурван өдрийн арилжаагаар хоёр төрлийн ямааны завод ноос болон хоёр төрлийн хонины ноос арилжсан талаар холбогдох газраас мэдээллээ. Ингэснээр тус биржийн 41 дэх долоо хоногийн арилжааны үнийн дүн 3.3 тэрбум төгрөгт хүрсэн байна. Өнгөрсөн долоо хоногийн арилжааг задалж харвал 162.1 тонн ямааны завод ноосыг 2.7 тэрбум төгрөгөөр, 256 тонн хонины ноосыг 538.2 сая төгрөгөөр арилжжээ.

Харин үнэ ханшийн хувьд ямааны завод ноос төрлөөсөө хамаарч нэг богц нь 162-171 мянган төгрөг байсан аж. Тэгвэл хонины доод ангийн угаасан ноос нэг богцыг нь 120 мянган төгрөгөөр арилжсан бол хонины үргэлж цагаан ноос богц тутамдаа 220 мянган төгрөгийн ханштай байсан гэж Хөдөө аж ахуйн биржээс мэдээлэл өглөө.

Л.Биндэръяа

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг “Эдийн засгийн тусгай бүс” болгон хөгжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг …