Монгол Улсын эдийн засгийн байдал

indexМал аж ахуй
Улсын хэмжээнд 2012 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 17.7 сая хээлтэгч малын 15.3 сая хээлтэгч буюу 86.4 хувь нь 2013 оны эхний 9 сард төллөсөн байна.
Газар тариалан
Улсын хэмжээгээр 2013 оны 10 дугаар сарын 1-ний байдлаар 205.4 мян.т үр тариа, 162.0 мян.т төмс, 88.3 мян.т хүнсний ногоо хурааж, 923.8 мян.т хадлан, 20.8 мян.т гар тэжээл, 2.4 мян.т дарш бэлтгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс хүнсний ногоо 10.8 мян.т буюу 14.0 хувь, дарш 1.9 мян.т буюу 4.7 дахин өсч, төмс 57.6 мян.т буюу 26.2 хувь, үр тариа 20.9 мян.т буюу 9.2 хувь, хадлан 86.4 мян.т буюу 8.5 хувь, гар тэжээл 4.5 мян.т буюу 17.7 хувиар буурсан байна.
Аж үйлдвэр
Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр, 2013 оны эхний 9 сард 1796.2 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 185.6 тэрбум төг буюу 11.5 хувиар өслөө. Энэхүү өсөлтөд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын зэсийн баяжмал, газрын тос, алт зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 37.9-67.8 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн салбарын амтат ус, ундаа, катодын зэс, хиаман төрлийн бүтээгдэхүүн, ган төмөр хийц, самнасан ноолуур, бетон зуурмаг, вакуум цонх, хаалга, нэхий дээл, хэвлэмэл хуванцар карт зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.5 хувиас 7.5 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Тээвэр
Бүх төрлийн тээврээр 2013 оны эхний 9 сард 30.7 сая т ачаа, давхардсан тоогоор 258.8 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 0.5 сая.т буюу 1.7 хувиар буурч, харин зорчигчдын тоо 41.5 сая хүн буюу 19.1 хувиар өсчээ.
Төмөр замын тээврээр 2013 оны эхний 9 сард 15495.8 мян.т ачаа тээж, давхардсан тоогоор 2898.8 мян.зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 410.0 мян.т буюу 2.7 хувиар өсч, зорчигчдын тоо 146.2 мян.хүн буюу 4.8 хувиар буурчээ. Төмөр замын тээврийн салбарын орлого 2013 оны эхний 9 сард 313.5 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 220.1 сая төг буюу 0.1 хувиар өсчээ.
Агаарын тээврээр 2013 оны эхний 9 сард 3117.4 т ачаа тээж, давхардсан тоогоор 600.7 мян.зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 56.0 т буюу 1.8 хувь, зорчигчдын тоо 9.8 мян.хүн буюу 1.7 хувиар өсчээ.
Агаарын тээврийн салбарын орлого 2013 оны эхний 9 сард 173.2 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 14.6 тэрбум төг буюу 9.2 хувиар нэмэгдэв.
Барилга
Барилга угсралт, их засварын ажил 2013 оны эхний 9 сард 1132.6 тэрбум төг болж, 1024.5 тэрбум төг буюу 90.0 хувь нь дотоодын, 108.0 тэрбум төг буюу 10.0 хувь нь гадаадын барилгын байгууллагуудад ногдож байна.
Барилга угсралт, их засварын ажил өмнөх оны мөн үеийнхээс 731.7 тэрбум төг буюу 2.8 дахин өсөхөд дотоодын байгууллагын гүйцэтгэсэн ажил 626.6 тэрбум төг буюу 2.6 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөллөө.

Д.Бинди

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …