Залуус сайн дураараа амаржих газруудад нярайг угаах стандарт төхөөрөмж суурилуулж өгчээ

2014030715160603.07Хорвоод дөнгөж мэндэлсэн нярайг угаах зориулалт бүхий стандартын угаалгын хэсгийг засаж тохижуулах ажлыг “Монголын ирээдүй-Эрүүл хүүхэд” ТББ-ын хамт олон санаачлан хийж гүйцэтгэсэн юм.

Эрүүл ахуйн стандарт хангасан, орчин үеийн угаалгын хэсгийн тохижилтын тоног төхөөрөмжийг Улсын клиникийн I, II, III амаржих газар болон  Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд суурилуулжээ.

“Шинээр төрсөн Хүүхдийн угаалгын хэсэг”-ийг Сингапурын “Тото” фермийн шаазан угаалтуур, кварцын гэрэл, ус зөөлрүүлэгч, халаах төхөөрөмж, автомат жин, гар ариутгагч автомат төхөөрөмж, шингэн саван хуваарилагч, нярайн ванн зэрэг орчин үеийн, аюулгүй тоног төхөөрөмжөөр тоногложээ. Ингэснээр эх хүүхдийн эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, эрүүл ахуйн шаардлагыг дээд зэргээр хангаж өгч буй юм.

“Тото” фермийн угаалтуурын тухайд гадагшаа ус халихаас хамгаалсан усны илүүдлийг гадагшлуулах цорготой төдийгүй нярайн аюулгүйн ванныг суурилуулах боломжтой юм байна. Нярайн аюулгүйн ванн нь нярай хүүхдэд зориулан тусгай хэвээр хийгдсэн, зөөлөн материалтай бөгөөд нярайг угаах үед эмчийн гараас хүүхэд мултран унах аюулаас сэргийлсэн байдаг аж. Мөн нярайг дааруулах, жиндүүлэхээс сэргийлж угаалгын өрөөнд орчны халаагч суурилуулсан ба уг төхөөрөмж нь өрөөний температурыг нэгэн жигд халаадаг байна.

Түүнчлэн халдваргүйтэл, ариутгалын зориулалтаар кварцын гэрэл суурилуулсан бөгөөд уг гэрэл нь агаарт О3 болон хүчилтөрөгчийн нэгдлийн идэвхийг нэмэгдүүлэн агаарыг цэвэршүүлдэг хэмээн клиникийн I амаржих газрын эмч нар тайлбарлаад, “Монголын ирээдүй-Эрүүл хүүхэд” ТББ-ын тэргүүн, хатагтай Х.Сэлэнгэд хандан Эх хүүхдийн эрүүл мэндэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байгаад нь баярлаж байгаагаа илэрхийллээ.

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …