“Сочи-2014” паралимпд Б.Ганболд 14 дүгээр байр эзэлжээ

“Сочи-2014” паралимпийн наадмын гурав дахь өдөр Монгол Улсын тамирчин Б.Ганболд эрэгтэйчүүдийн сонгомол техникийн 20 км-ын зайн уралдаанд 1:04:01 цагийн амжилтаар XIV байр эзлэв. Энэ зайд ОХУ-ын Рушан Миннегулов 50:55.1 минутын амжилтаар алтан медаль хүртсэн бол Финландын Илка Томисто/51:31.5/, ОХУ-ын Владислав Лекомцев/51:44.6/ мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо.

12 улсын 20 тамирчин гараанаас гарсанаас 18 нь барианд оржээ. БНХАУ-аас таван тамирчин оролцсон боловч хоёр нь замаа дуусгаж чадаагүй байна.

Манай тамирчин Б.Ганболдын хувьд дахин хоёр зайд уралдах бөгөөд энэ сарын 12-нд ойрын зайн 1000м, тэмцээний хаалтын өдөр буюу 16-нд дундын зай 10 км-т өрсөлдөнө.

Тэмцээний гурван өдрийн дараах байдлаар 13 орон ямар нэгэн медаль хүртээд байгаагаас зохион байгуулагч ОХУ зургаан алт, долоон мөнгө, зургаан хүрэл нийт 19 медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Украин /2+1+3/, Япон /2+1+2/ улсын багууд удаалж байна.

эх сурвалж: ньюс.мн

Санал болгох мэдээ

СПОРТ клубт нэг, нэг удаа ҮНЭГҮЙ хичээллэж үзэх үү?

Спорт клубуудын сарын дундаж төлбөр 150 мянган төгрөг гэж тооцвол төлбөрөө сараар нь бүтэн төлөөд …