Манай улсад эмчилж оношилж чадахгүй байгаа өвчитнүүдийг ЭМЯ-нд бүртгэж байна

67f4abde4906bfacbigДаваа гариг бүрт болдог “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцож ”2013 он манай улсын хүн амын оргил өсөлтийн жил байлаа. Нас баралт, эхийн эндэгдэл, нялхсын эндэгдэл 2000 оноос хойш сүүлийн 14 жилийн хугацааны хамгийн бага түвшинд байлаа” гэж хэллээ.

Тус яам 2014 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” жилээр зарлаж,  ялангуяа жирэмсэн эхчүүд, төрсөн эх, хүүхдийн асуудлыг хяналтдаа авч ажиллаж байна. Үүний үр дүнд энэ оны эхний хоёр сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад нялхсын эндэгдэл 29 хувь, 5 хүртлэх насны хүүхдийн эндэгдэл 19 хувиар тус тус буурчээ.

Энэ оны 4 дүгээр сараас эх хүүхдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх, хүүхдийн эрүүл мэндийг  дэмжих жилийн ажлын үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдын улсын үзлэгийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Зайн оношилгооны тоног төхөөрөмжид оруулсан хөрөнгө оруулалт үр ашгаа өгч эхэлсэн. Зайн оношилгоог ашигладаг болсноор хөдөө орон нутгаас Улаанбаатарт оношилгоо, эмчилгээний зөвлөгөө авахаар ирдэг байсан 10 хүний гурав нь л ирэх шаардлагатай болсон гэж Эрүүл мэндийн сайд хэллээ.

11 аймгийн төвд компьютер томографийн аппарат, дижитал рентген аппарат, лабораторийн болон дурангийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжүүд, чих хамар хоолой, эрүү нүүр, шүдний оношилгоо эмчилгээний тоног төхөөрөмж бүхий Оношилгооны төв байгуулагдаж байна. Өнгөрсөн онд эрүүл мэндийн төв, эмнэлгийн зориулалттай 18 барилга ашиглалтад орсон бол энэ онд 32 барилга ашиглалтад орно. Үүнд Завхан, Говь-Алтай аймагт төрөх эмнэлэг, Баянзүрх дүүргийн 150 ортой төрөх эмнэлэг, Архангайд эхийн амрах байр зэрэг багтжээ.

Манай улсад эмчилж оношилж чадахгүй байгаа 33 өвчин бий. Эдгээр өвчин эмгэгийг эх орондоо оношилж эмчлэх ажлыг эхлүүлнэ гэж сайд хэллээ. Дотоодын нөөц бололцоондоо тулгуурлах, гадаадаас нарийн мэргэжлийн эмч ажилтнуудын баг ажиллуулахаар төлөвлөж байна. Иймд гадаадад эмнэлгийн тусламж авахаар хүлээж байгаа болон хандаж чадахгүй байгаа хүмүүсийг өнөөдрөөс Эрүүл мэндийн яаманд бүртгэж эхэлжээ. Бүртгэлийг www.chd.moh.mn цахим хаяг болон 7012 8807, 93137804, 98648801 гэсэн утсаар авч байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …