Уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн дундаж цалин хамгийн өндөр байна

indexДундаж цалингийн хэмжээг бүс нутгаар нь авч үзвэл Улаанбаатар хотод хамгийн өндөр буюу 874.8 мянган төгрөг байна. Харин баруун бүсэд хамгийн бага буюу 592.6 мянган төгрөгийн дундаж цалинтай байгаа аж. Дундаж цалинг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар нь харвал уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн дундаж цалин хамгийн өндөр буюу нэг сая 521.4 мянган төгрөгт хүрчээ. Харин үүний дараа 1.1 сая төгрөгийн дундаж цалинтайгаар санхүү, аудит болон олон улсын байгууллага орж байна.

Харин хөдөө аж ахуйн салбарын хувьд дундаж цалин хамгийн бага буюу 365.5 мянган төгрөгөөр хэмжигдэж байна. Тэгвэл аж ахуйн нэгжийн хариуцлагын хэлбэрээр нь авч үзвэл 2013 оны дөрөвдүгээр улиралд хязгаарлагдмал хариуцлагатай компанид ажиллагсдын цалин 937.9 мянган төгрөгт хүрч, гуравдугаар улирлынхаас 37.6 мянган төгрөгөөр буюу 4.1 хувиар нэмэгдсэн байна. Харин Төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагсдын дундаж цалин мөн хугацаанд өмнөх улирлынхаас 8.1 хувь буюу 69.5 мянган төгрөгөөр нэмэгдэж, 928.3 мянган төгрөгт хүрчээ. Дундаж цалингийн хэмжээ ийнхүү өсөхөд Төрийн өмчит томоохон 10 компанийн дундаж цалин 10-56 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн гэж Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ.

Х.Бинди

index

 

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …