Үндэсний Газарзүйн Нийгэмлэгийн үйл ажиллагааг Монгол улсад хэрэгжүүлж буй National Geographic Монгол төсөл нь ашгийн бус байгууллага бөгөөд залуу эрдэмтэн судлаачдын судалгааны ажлыг дэмжин санхүүжүүлэх, олон нийтэд боловсрол олгох, залуу судлаачдын судалгааны ажлын үр дүн, ач холбогдлыг олон нийтэд таниулах, сурталчилах, улмаар Монгол улсын хөгжилд шинжлэх ухааны салбарын оролцоог нэмэгдүүлэх, шинжлэх ухаанч арга хандлагыг хөгжүүлэх зорилгоор анхны тэтгэлэгт хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэж байна.
Залуу эрдэмтэн судлаач, гэрэл зурагчин, нийтлэлч, баримтат киноны багт 45 хүртэлх насны соёл судлаач, урлаг судлаач, археологич, палеонтологч, экологич, биологич, антропологич, социологч, сэтгүүлчид хамрагдах боломжтой.
Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь үндэсний цөөнхийн соёлын биет бус өв, археологи палеонтологи, биологийн төрөл зүйл, байгаль хамгаалал, сэргээгдэх эрчим хүчний судалгаа, үндсэн технологиуд, хүн амыг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломж, сэргээгдэх эрчим хүчний бусад эх үүсвэрүүд, монгол хүний амьдралын хэв маяг, нүүдэлчдийн соёл, нийгэм экологийн байдалд уул уурхайн салбарын хөгжлийн сөрөг нөлөөлөл, уул уурхайн газрын нөхөн сэргээлтийн өнөөгийн байдал, түүний байгаль, экологийн тулгамдсан асуудлууд, хүнсний аюулгүй байдал хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх нь, хөтөлбөрт хамрагдах байршил нутгуудын социологи нийгмийн судалгаа зэрэг сэдвээр мэдээлэл цуглуулах, бүртгэл баримтжуулалт хийх, судалгааны төслийн явц, үр дүнг нийтлэл, гэрэл зураг, баримтат кино хэлбэрээр харуулсан бүтээл хийж олон нийтэд түгээнэ. Хөвсгөл, Өмнөговь, Ховд, Баян Өлгий, Увс болон Төв аймагт ажиллах олон улсын экспедицэд багтахыг хүсвэл энэ сарын 17-ны дотор бүртгүүлээрэй! Дэлгэрэнгүй мэдээллийг www.nationalgeographic.mn сайтаас авч болно.