Өдгөө 32 настай Испани хаалгач Пэпэ Рэйна өөрийн Мэрсисайд дахь ирээдүйгээ хэрхэхийг Брэндан Рожэрсоос хамаарна гэж хэлсэн байна. Рэйнагийн Ливэрпүүлтэй байгуулсан гэрээ дуусахад дахиад 2 жил дутуу байгаа юм.
Тэрээр энэ улиралд Рафа Бэнитэзийн Наполи клубт зээлээр тоглож байгаа билээ. Рэйна хэлэхдээ “Түүнтэй дахин хамтрахад таатай байна. Тэр бол дэлхийн шилдэг мэнэжэрүүдийн нэг” гэсэн байна.
Ливэрпүүлийн одоогийн дасгалжуулагч Брэндан Рожэрсийн хувьд залуу хаалгач Симон Минольег авчирсан нь Рэйнаг зээлээр явахад хүргэсэн. Ямартай ч Испани хаалгачийн хувь заяа хаашаа шийдэгдэх нь энэ зун тодорхой болох биз ээ.
Б.Бадруул ливерпүүлфс.мн