Манай улсаас Интерполд дахин хоёр иргэн хайх хүсэлт явуулжээ

images Манай улсын иргэн Ц.Гансүхийг олон улсад эрэн сурвалжилж эхэллээ. Төв айм­гийн Мөнгөнморьт су­манд төрсөн тэрбээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан хэрэгт шалгуулж байхдаа оргон зайлсан байна.

Мөн Монголд гэмт хэрэгт холбогдсон хоёр иргэний мэ­дээллийг саяхан Олон улсын эрүү­гийн цагдаагийн бай­гуул­лага болох Интерполд хүр­гүүлсэн байна. Тодруулбал, БНСУ-ын иргэн 47 настай эрэгтэй Чо Ён Пё манай улсад залилангийн гэмт хэрэгт холбогдсон даруйдаа хилээр оргон зайлжээ.

 Иймээс түүнтэй холбоотой мэдээллийг олж өгөх буюу саатуулж хамтран ажиллахыг Интер­полоос хүсчээ.

Санал болгох мэдээ

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 22 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай, Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулиуд …