морьАргын тооллын: 2014 оны гуравдугаар сарын 12. Лхагва гараг.
Билгийн тооллын: 11. Нэг цагаан мэнгэтэй хар морь өдөр.
Наран: 07.18 цагт мандаж, 18.43 цагт жаргана.

Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …