Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газар, ОХУ-ын “Росатом” Улсын корпораци хооронд мэргэжилтэн бэлтгэх тухай хамтын ажиллагааны “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн дагуу цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн чиглэлээр ОХУ-д 2014 оноос эхлэн суралцах оюутны сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байна.
Тавигдах шалгуур:
1. Цөмийн технологи, цөмийн физик, цөмийн эрчим хүч, физик, хими, байгаль шинжлэл, геологи, гидрогеологи, уул уурхай, эрчим хүч, инженерийн мэргэжлээр суралцаж байгаа 1, 2 дугаар ангийн оюутан байх;
2. Сурлагын голч дүн 3-аас дээш байх;
3. Суралцахыг хүсэж буй мэргэжлийн суурь хичээлүүдийн “Бүрэн дунд боловсролын гэрчилгээ”-ний дүн “A, B” байх;
4. 21 хүртэлх насны Монгол Улсын иргэн байх;
Бүрдүүлэх материал:
1. Иргэний үнэмлэхийн хуулбар;
2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ;
3. Оюутны үнэмлэх;
4. Голч дүнгийн тодорхойлолт;
5. 2 хувь цээж зураг (3Х4)
Жич: Бүртгүүлэхээр ирэхдээ дээрх материалуудыг нотариатаар баталгаажуулсан байх ба шалгалтын хураамж болох 10,000 төгрөгийн хамт авч ирнэ үү.
Бүртгэл:
Цөмийн энергийн газрын 309 тоот өрөөнд, 03 дугаар сарын 11-17-ны өдрүүдэд, 08.00-17.00 цагийн хооронд явагдана.
Сонгон шалгаруулалт:
Хэзээ: 2014 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “Математик”-ийн шалгалт”
2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр “Орос хэл”-ний шалгалт
Хаана: Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их суургууль (ШУТИС) Шалгалтад оролцохдоо иргэний үнэмлэхтэй ирнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.meds.gov.mn/russia2014 хаягаас авна уу.