Э.Мөнх-Эрдэнэ ДМИТРИЕВийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртжээ

ОХУ-ын харьяа БҮГД найрамдах САХА улсын нийслэл Якутск хотноо ОЛИМП, Дэлхийн аварга Роман Дмитриевийн нэрэмжит ЗАЛУУЧУУДЫН эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээн өчигдөр эхэллээ. Тэмцээнд 12 орны тамирчид оролцож байгаа бөгөөд эхний өдөр 50, 60, 74, 96 кг-ын жингийн ангилалын барилдаанууд явагдаж, 74 кг-ын жингийн ангилалд барилдсан Сонгинохайрхан дүүрэг – Ирээдүй ЦОГЦОЛБОР сургуулийн бөх Энхтөрийн Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртэв. Өчигдөр ОХУ, ИРАН, ТУРК, Грек, Монгол зэрэг 5 орны бөхчүүд ямар нэгэн байдлаар медаль хүртсэн ба медальтнуудын нэрсийг хүргэж байна

50 кг- 1. Александр Рассадин 2. Анатолий Григорьев 3. Тимур Расулов, Айаал Попов (БҮГД ОХУ)

60 кг- 1. Начын Куулар 2. Хаджимурад Рашидов 3. Владислав Ефимов, Имам Аджиев (БҮГД – ОХУ)

74 кг – 1. Якубали Шихджамалов (ОХУ) 2. Омар Нажмудинов (ОХУ) 3. Камран Гасимпур (Иран),Энхтөрийн Мөнх-Эрдэнэ (Монгол)

96 кг. 1. Павел Кривцов (ОХУ) 2. Юсуф Зейбек (Турк) 3. Атанасиос Капатанасидис (Грек), Георгий Гогаев (ОХУ)

Монголын улсын төлөөлж энэхүү тэмцээнд өнгөрсөн сард зохион байгуулагдсан ЗУАШТ-д амжилттай оролцож, жингийнхээ ангилалд түрүүлсэн эрэгтэй бөхчүүд оролцож байгаа ба Дасгалжуулагчаар – ЦЭРЭНБААТАРЫН ХОСБАЯР /АЛДАР СПОРТ ХОРОО/, ШҮҮГЧ-ээр – Баттулгийн Алтангадас нар тус тус ажиллаж байна

С.Болдгэрэл МЧБХ

index

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-нд болно

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие …