Та 15 мянган төгрөгөөр хоёрхон өдөр талтай буюу бүр тодруулбал 23 цаг интернэт хэрэглэж байна гээд боддоо. Үнэхээр бухимдмаар байгаа биз.
Хаа сайгүй л интернэтийн үнэ хямдар ч хэрэглэгчиддээ улам бүр ойртсоор байхад үүрэн телефоны тэргүүлэгч оператор “Skytel” группын өндөр хурдны интернэт модем гэгдэх NEX интернэт модемоо хэрэглэгч миний бие 23 цаг буюу бараг нэг өдөр хүрэхтэй өдөр хэрэглээд л дуусчихлаа.
Өмнө нь 15 мянгаар 5-10 хоног интернэт хэрэглэд байсан юм. Гэтэл ганц өдөр хэрэглээд л интернэтийн маань холбогдохгүй болсон талаар Skytel-ийн 319191 дугаарт залгаж лавлахад “Уучлаарай, Таны дата эрх дууссан байна. Та юм татаж авах зэрэгт дата эрх тань суутгагдаж байгаа” хэмээн хэнэгч үгүй хариулж байх юм. Мэдээж би байнга хэрэглэдэг болохоор хэр хэмжээний зүйл татаж авч байгаагаа мэдэж байгаа. Тэгсэн ч хэдэн зураг татаж, хоёр гуравхан клип үзэхэд ийм хурдан дуусахгүй. Өөрөөр хэлбэл ведио үзээгүй, урьдын адил зөвхөн оффесийн зориулалттай хэрэглэхэд 7-14 хонодог байсан дата энэ удаад – хон хоногт дуусчихлаа.
Ер нь бусад интернэт үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудыг харахад хамгийн багадаа 18 мянган төгрөгөөр сар интернэт хэрэглэж байхад NEX интернэтийн төлбөр хэт өндөр байж, хэрэглэгчдийг шулж байна.