-Хөвсгөлд орос хэлний багш бүсгүйг нөхөр нь хорионд хоол өгөлгүй байлгасаар амь насанд нь хүрсэн тохиолдол ч гарч байсан гэнэ-
Хууль зүйн үндэсний хүрээлэнд өнөөдөр Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн төслийн талаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Уг сэдвийн хүрээнд хууль зүйн мэдээлэл, сурталчилгааны төвийн мэргэжилтэн Б.Золзаяа “Жендер, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрхэн мэдээллэх нь зөв бэ” гэсэн сэдвээр танилцуулга хийсэн юм.
21 настай залуу бүсгүй найз залуудаа 48 цаг зодуулан нас барсан тухай мэдээллийн хэрэгслүүдээр шуугицгаасан. Гэтэл үүний цаана хэвлэл мэдээллээс нууцлахыг хүсэн “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-д хандсан үүнээс дутахааргүй аймшигтай хэргийн талаарх мэдээлэл олонтаа ирдэг гэнэ. Тухайлбал, 21 настай талийгаач бүсгүйн хэргээс хэдхэн хоногийн өмнө, төрөөд 10 хонож байсан 23 настай бүсгүй нөхрийнхөө гарт амиа алдсан аж. Мөн эхнэрийнхээ уушгийг нь сүхэдчихээд гэмтлийн эмнэлэгт аваачилгүй өөрөө дэлүүг нь оёсон аймшигт хэрэг ч гарч. Мөн Хөвсгөлд орос хэлний багш бүсгүйг нөхөр нь хорионд хоол өгөлгүй байлгасаар амь насанд нь хүрсэн тохиолдол ч гарч байж. .. цааш нь