Н.Ангирмаа “Наньжин 2014”-ийн эрх авчээ

Кувейт улсад болж буй буудлага спортын Азийн АШТ-ий хийн урт бууны дөрвөн дасгалд манай есөн тамирчин онч сорьсоноос залуучуудын ангиллын ХБ-6 дасгалд спортын мастер Б.Баттогтох (Снайпер) VI байр эзэллээ.

Охидын ХБ-4 дасгалд нийт 43 тамирчин өрсөлдсөнөөс Хэнтий аймгийн “Есүхэй мэргэн” клубийн тамирчин, спортын мастер Н.Ангирмаа хүрэл медаль, З.Намдуун (ТСТ) VII байр, Сүхбаатар аймгийн “Дарьгангын мэргэн буудагч” клубийн тамирчин, спортын мастер М.Түвшинжаргал IX байр эзэлж, багийн дүнгээр 1236.4 оноогоор түрүүллээ. Удаах байруудад БНСУ 1232.3, Иран 1228.8 оноогоор удаалжээ.

Дашрамд дуулгахад манай өсвөрийн буудагчид тивийн аваргаас анхны хувийн медаль, анхны алтан медалиа авсан нь энэ юм. Тус тэмцээнд 395 оносон Н.Ангирмаа ОУХМ цолны болзлыг биелүүлж, “Наньжин 2014” залуучуудын II олимпод оролцох эрхийг авчээ.

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” төрийн бус байгууллага болон БНСУ-ын “Rotary International District 3750” нар хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа

“Тэрбум мод” төрийн бус байгууллага болон БНСУ-ын “Rotary International District 3750” нар хамтын ажиллагааны санамж …