ОЙ ТОГТООЛТЫН УЛСЫН АВАРГА ЭХЭЛЛЭЭ

188942_107066739374172_5581354_nМонголын Оюун Ухааны Академиас санаачлан жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй Ой тогтоолтын Улсын аварга шалгаруулах оюуны спортын 4 дэх удаагийн тэмцээний эцсийн шалгаруулалт бага, дунд, насанд хүрэгчид гэсэн ангилалаар энэ сарын 22-ний өдөр Бямба гарагт Монгол Японы төв дээр болно. Тэмцээний эхний шалгаруулалт 3 сарын 1-нд зохиогдсон бөгөөд 120 тамирчнаас 52 тамирчин шалгараад байна.

Улсын аваргын тэмцээн нь нэр-царай, тооны марафон, хийсвэр зураг, дуут цифр, олон багц хөзөр, түүхэн үйл явдал, багананд өгөгдсөн үгс, хөзрийн дараалал зэрэг харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгах нийт 10 төрлөөр явагдана. Тэмцээний ерөнхий шүүгчээр Ой тогтоолтын олон улсын 2-р зэргийн шүүгч Х.Хатанбаатар ажиллах ба тамирчдын гаргасан амжилт дэлхийн чансаанд бичигдэхээрээ онцлог юм. Нийлбэр оноогоор тэргүүлсэн тамирчин цом болон 1 сая төгрөг, хоёрт орсон тамирчин 750,000 төгрөг, гуравт орсон тамирчин 500,000 төгрөг  хүртэнэ. Мөн тус тэмцээнээс энэ жил зохиогдох олон улс, дэлхийн аваргын тэмцээнд оролцох оюуны спортын тамирчдыг тодруулна.

Тэмцээний Ерөнхий Ивээн тэтгэгчээр оюуныг дэмжигч Худалдаа Хөгжлийн Банк оролцож байгаа ба цаашдаа ой тогтоолтын улсын аваргын тэмцээнийг тус банкны нэрэмжит болгон явуулахаар боллоо. Мөн мэдээллийн ивээн тэтгэгчээр Монголын Сайтын Холбоо, Рояаль Телевиз ажиллаж байна.

Дашрамд дурдахад өнгөрсөн жил манай тамирчид олон улс, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс нийт 72 медаль хүртэж Англи улсад болсон дэлхийн аваргын тэмцээнд 33 улсаас 3-т орж сайхан амжилтыг үзүүлсэн билээ. Энэ оны хувьд одоогоор 4 сард АНУ-д болох ой тогтоолтын дэлхийн шилдэг 16 тамирчны дунд явагдах “Extreme Memory Tournament” тэмцээнд 15 настай, Ой тогтоолтын Их Мастер Ц.Бат-Эрдэнэ эх орноо төлөөлж оролцоно. Мөн 5 сард Япон улсад болох нээлттэй тэмцээнд манай улсаас гурван тамирчин оролцох юм.

МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

СПОРТ клубт нэг, нэг удаа ҮНЭГҮЙ хичээллэж үзэх үү?

Спорт клубуудын сарын дундаж төлбөр 150 мянган төгрөг гэж тооцвол төлбөрөө сараар нь бүтэн төлөөд …