“Эрдэнэс таван толгой” компани ирэх сараас угаасан нүүрс экспортолно

 download (2)“Эрдэнэс таван толгой” компанийн Борлуулалтын хэлтсийн дарга М.Батцэндээс тус компанийн нүүрсний борлуулалт ямар байгаа талаар дараах тодруулгыг авлаа.

 -Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буурснаас үүдэн манай улсад үйл ажил­лагаа явуулж буй га­даадын хөрөнгө оруу­лалт­тай ком­паниуд болон үндэсний то­моохон аж ахуйн нэгжүүд экспортоо  зогсоогоод  байгаа. Ха­рин танай компанийн хувьд бор­луулалтын үйл ажил­ла­гаа доголдсон зүйл байна уу?

-Дэлхийн зах зээл дээрх гол импортлогч орон  болох  БНХАУ-д  нүүрсний   үнэ   уруу­даад   байгаа. Энэ нь юу­тай холбоотой вэ гэхээр Бээжин хотын агаарын бо­хирдол хэрээс хэ­­тэрч байгаа учраас Хя­тадын зас­гийн га­зар тус хотыг  тойрсон 150 жижиг үйлд­вэрийг  хаасан. Ингээд гол хэрэглэгчийн эрэлт буурахаар үнэ буурч байна гэж ойлгох хэрэгтэй. Дээ­рээс нь өмнөд хөршид ол­бор­лосон нүүсрний нөөц асар их байгаа нь бидний зах зээл хумигдаж байгаагийн нэг шалтгаан болоод байна. Гэсэн ч “Эрдэнэс таван тол­гой” компанийн хувьд үйл ажиллагаа хэвийн яваг­даж байгаа.

-Нэг зах зээлд бүтээг­дэхүүнээ нийлүүлж буй бу­сад компаниудын хувьд нүүрсний экспортоо зог­соож байхад танайх үйл ажиллагаа хэвийн явагдаж байна гэх юм… 

-Нэгдүгээрт манай ком­­пани БНХАУ-ын “Чалко” ком­панид нүүрс ний­лүү­лэх өртэй  гэдгийг та бүхэн санаж байгаа байх. Тэ­гэ­хээр өр төлөх нүүрсийг гра­фикийн дагуу нийлүүлж байгаа. Хэдийгээр дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буур­­сан ч бид алдагдалгүй ажил­лахгүйн тулд Таван толгойн ордын Баруун цанхийн нүүрсээ борлуулж байгаа. “Чалко” компанид нийлүүлэх нүүрсийг зөвхөн Зүүн цанхаас олборлож байгаа.

-“Эрдэнэс таван толгой” ком­пани он гарсаар нийт хэдэн тонн нүүрс экспорт­лоод байна. Ер нь энэ жил хэдэн тоныг гаргах төлөв­лөгөөтэй байгаа билээ.

-Баруун, зүүн Цанхиас нийлээд  600  мянга тонн нүүрс экспортлоод бай­на. Үүнээс 180 орчим мян­ган тонныг нь “Чалко” ком­панид өрөндөө өгсөн. Үлдсэн 400 гаруй мян­ган тонныг өмнө нь гэрээ байгуулсан компаниудад ний­­лүүлж байгаа. Цагаан ха­данд нэг сая орчим тонн нүүрс буулгачихаад байгаа. Шинээр 100 мянган тонн нийлүүлэх компанитай гэрээ байгуулсан. Манай компани энэ онд 11 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Тээвэрлэлтэд хэдэн ав­то машин явж байгаа вэ?

-Нүүрс тээвэрлэдэг нийт 466 машин байгаагийн  344 нь манай дотоодын аж ахуйн нэгжийн авто машин явж байгаа.

-“Coаl Mongolia-2014” хөрөнгө оруу­лалтын чуулга уулзалтын үер “Эрдэнэс та­ван толгой” компани ол­борлосон нүүрсээ “Энержи ресурс” компанийн угаах үйлдвэрт оруулж бүтээг­дэхүүнээ экспортлох та­лаар яригдаж байсан. Яг хэ­зээ­нээс угаасан нүүрсээ гаргаж эхлэх юм бол?

-Тийм ээ. Манай зүгээс олборлосон нүүрсээ “Энержи ресурс” компанийн угаах үйлдвэрт оруулж гаргахаар тохиролцсон. Бэлтгэл ажил үндсэндээ дуусч байгаа. Ирэх сараас бид нар угаасан нүүрс экспортлох төлөвлөгөөтэй  ажиллаж байна. Ер нь мон­гол компаниуд нэгдэж чадсанаар гадаад зах зээл дээрх байр сууриа бэхжүүлж чадна гэж ойлгож болно. Үүнийг бид саяхан болсон “Coаl Mongolia-2014” чуулга уулзалтын  үеэр ха­руулсан.

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …