Маргааш элсэлтийн ерөнхий шалгалт эхэлнэ

d81184fc6dc367e9great (1) 2013 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалт маргааш орон даяар адил цагт эхэлнэ.  Ямар сургуулийн хэдэн тоот өрөөнд, хэддүгээр ширээнд сууж сонго­сон хичээ­лийнхээ шалгалтыг өгөх­ талаар суудлын хуваарийн мэ­дээл­лийг батал­гаа­жуулсан шар өнгийн хууд­сыг энэ жилийн төгсөгч­дөд сур­гуулиар нь, харин өмнөх оны төг­сөгч­дөд Боловс­ролын үнэл­­­гээний төвийн зөвлөмж мэ­дээл­лийн газ­раар дамжуулан та­раа­сан билээ.

Төгсөгчид шар хуудсынхаа дагуу шал­галт өгөх газраа нэг цагийн өмнө очиж, анги танхимдаа 10 минутын өмнө байраа эзэлж суусан байх ёстой. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт маргааш баасан гаригт Орос хэлний шалгалтаар 10.00 цагт эхлэн ням гаригт 14.20-16.00 цагт Физикийн шалгалтаар өндөрлөнө. Бусад өдрүүдийн эхний шалгалт 8.30 цагт эхлэх тул гэрээсээ гарах­даа цагаа зөв тооцоолж хоцрохоос сэр­гий­лээрэй.

Шалгалт эхлэхийн өмнө тан­химд гэрээний хуудас болон шал­галтын дэвтэр, баганан кодыг  хариултын хуудсын хамт тараана. Шалгалтын дэвтэрт ту­хайн хичээлийн агуулга бүхий даалгавруудтай, диаграмм, хүснэгт, бүдүүвч, зураг, эх бичвэр бүхий материал багтдаг.

Харин гэрээний хуудас нь нэг талдаа шалгуулагчийн зураг болон товч мэдээллийг агуулсан, нөгөө талдаа шалгалтын анги танхимд баримтлах дэгийг заасан, шал­галтанд орсныг гэрчлэх хуудас юм. Баганан код нь тухайн хүүхдийн шалгалтын материалын нууц­лалыг хангахад хэрэглэгддэг. Хос баганан кодыг тасархай шуга­мын дагуу салгаж, хариултын хуудас болон гэрээний хуудасны зориу­лагдсан талбайд наана.

Шалгалтын цаг дууссаны да­раа хянагч багш гэрээний болон хариултын хуудсыг тус тусад нь дугтуйлан битүүмжилснээр шал­галт дуусах аж.

Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын математик, физик, химийн хичээлийн шал­галтын гүйцэтгэх хугацаа 100 минут.  Харин монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, Мон­гол Улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн даалгаврыг гүйцэтгэх хугацаа 80 минут юм байна.

Шалгалтад авч очих зүйлс

1. Иргэний үнэмлэх (Иргэ­ний үнэмлэх авах насанд хүрээгүй бол өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг дарга, эсвэл төгссөн сургуулийнхаа захирлын гарын үсэг, тамгаар батал­гаа­жуул­сан, сүүлийн гурван сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт авч очно. Харин иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн болон огт аваагүй бол Иргэний бүртгэл мэ­дээл­лийн улсын төвөөс хүн амын шинэчилсэн бүртгэлийн лавлагаа авсан байх шаардлагатай.)

2. Бүртгэлийн хуудас

3. Суудлын хуваарийг баталгаажуулсан шар хуудас

4. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

5. Хар эсвэл хөх өнгийн үзгэн болон тосон бал (Шалгалтын дэвт­рийг ноорог болгон ашиглаж болох тул өөр зүйл авч орохыг хориглодог.)

2013 ОНЫ ЭЕШ-ЫН ХУВААРЬ

Сар, өдөр Цаг минут Шалгалт
06 сарын 14 1000-1120 Орос хэл
1300-1440 Хими
1600-1720 Англи хэл

06 сарын 15

0830-0950 Монгол Улсын түүх
1130-1310 Математик
1430-1550 Биологи
1700-1820 Монгол хэл
06 сарын 16 0830-0950 Газар зүй
1130-1250 Нийгмийн тухай мэдлэг
1420-1600 Физик

 эх сурвалж:  Д.Мягмарсүрэн  www.zone.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …