Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг БНХАУ-д айлчилж байна

medeend4 (1)Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг БНХАУ-ын Гадаад харилцааны яамны дэд сайд Люу Жэньминий урилгаар тус улсын нийслэл Бээжин хотод ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд өчигдөр БНХАУ-ын Гадаад харилцааны яамны дэд сайдтай зөвлөлдөх уулзалт хийжээ.

Уулзалтад Монголын талаас Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар, Гаалын ерөнхий газрын дарга О.Ганбат, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж, БНХАУ-ын талаас БНХАУ-ын Гадаад харилцааны яамны дэд сайд Люу Жэньмин болон ӨМӨЗО –ны холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

medeen1Монгол Улсад хилийн боомтын тухай хууль батлагдснаар орон тооны Боомтын үндэсний зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд Боомтын нэгдсэн захиргаа байгуулагдаж байна. Боомтын үндэсний зөвлөлийн даргаар  Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга ажиллана. Ийм боомтын асуудал эрхэлсэн байгууллагатай болсноор хөрш орнуудын ижил түвшний байгууллага хооронд хамтран ажиллах нөхцөл бүрдэх юм. Энэ удаагийн уулзалт хоёр улсын хилийн боомтын харилцаанд шинэ хуудас нээж байна гэж талууд дүгнэлээ. Зөвлөлдөх уулзалтаар боомтын бүтээн байгуулалт, менежментийг сайжруулах, шинээр байгуулах, стандартыг дээшлүүлэх болон боомтын бүс нутагт эдийн засаг, хамтын ажиллагааны шинэ боломжийг бий болгох, 2004 онд байгуулагдсан боомтын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах гэсэн асуудлуудаар хоёр тал байр сууриа илэрхийлж, хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар тохиролцсон байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас  бидэнд мэдээллээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …