Хүүхдийн төлөө үндэсний газар, Мобиком корпорац, Дэлхийн Зөн Монгол ОУБ хамтран “Хүүхдийн тусламжийн утас” төслийг хэрэгжүүлэх гэж байна. Хүүхдийн тусламжийн утас нь мэдээллийн технологийг ашиглан хүүхдийн санаа бодлыг сонсох, хүүхдэд шаардлагатай сэтгэл зүйн зөвлөгөө, зөвлөмж , хүүхдийн эрхийн зөрчлийн талаар мэдээллийн дагуу нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэн , холбон зуучилдаг, бие махбод, сэтгэцийн эрүүл мэндэд эрсдэлтэй тохиолдолд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлдэг хүүхэд хамгааллын үйлчилгээний нэг хэлбэр. Энэ ажлын хүрээнд Хүүхдийн төлөө үндэсний газрын дэд дарга Т.Энхтайван, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Я.Байгалмаа нар өнөөдөр Мобиком компанийн 2222 дуудлагын төвийн ажилтай газар дээр нь очиж танилцан, үйл ажиллагааны талаар мэдээллийг авлаа
Санал болгох мэдээ
Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив
Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …