Ашиглалтын хугацаа нь дууссан халаалтын зуухны байгууламжийг журамлахаар төлөвлөж байна

p18ivei6rb1intmke50uh2a1i391Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 03 сарын 13-ны өдөр болж, Усан халаалтын зуухны бүртгэл, тооллого явуулах тухай асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан Т.Бат-Эрдэнэ танилцууллаа.
Төвлөрсөн дулаан хангамжийн системийн хүрээ зөвхөн хотын төв хэсгийг хамарч байдгаас болж, гэр хороололд үйл ажиллагаа явуулдаг хороо, захиргаа, сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, эмийн сан, цагдаагийн хэсэг, цайны газар, дэлгүүр, халуун ус, үсчний газар зэрэг төрийн болон үйлдвэр үйлчилгээний газруудын барилгыг хэсэгчилсэн дулаан хангамжаар шийдэх зайлшгүй шаардлага гарсаар байна. Мөн шинээр баригдаж байгаа объект, ашиглагдаж байгаа суурин эх үүсвэрүүд ямар ч хараа хяналтгүй байгаа юм.  Тиймээс  нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 100 квт хүртэл хүчин чадалтай усан халаалтын зуухыг бүртгэлжүүлж, заасан стандартын дагуу үзүүлэлтүүдийг нь сайжруулахаар төлөвлөжээ. Ингэснээр Нийслэлийн агаарын чанарын алба холбогдох байгууллага, зуух үйлдвэрлэгч болон үйл ажиллагаа эрхлэгчидтэй хамтран зуухны байгууламжид хяналт тавьж, агаар бохирдуулах бодисын ялгарлыг багасгах үзлэгийг явуулж, стандартын шаардлага хангаагүй зуухны байгууламжийг журамлах зэрэг агаарын бохирдлын талаар авах арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх боломжтой болно гэдгийг албаныхан онцолж байна.
Иргэн аж ахуйн нэгж байгууллагуулын халаалтанд хэрэглэж байгаа ус халаах жижиг зууханд тавигдах шаардлагын дагуу ус халаах жижиг зуухны тогтоосон чадлаараа аажиллах ашиглалтын хугацаа нь 22 000 цаг, эдэлгээний дундаж хугацаа нь ашиглалтын хэвийн нөхцөлд ширмэн зуух 25 жил, ган зуух 15 жил байх ёстой байдаг байна. Халах гадаргуугийн нам температурын зэврэт, тенхик ашиглалтын дүрмийн хадгалалтад тавих шаардлага зэргийг мөрддөггүйгээс одоо ашиглаж байгаа зуухнуудын үзүүлэлт хангалтгүй байгаа юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

http://ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …