МҮСБХ-ноос зохион байгуулдаг Үндэсний Супер лигийн аваргын төлөөх цувралын дөрөв дэх тоглолт өнөөдөр Спортын төв өргөөнд боллоо.
Гурав дахь тоглолтын дараах байдлаар “Хасын хүлгүүд” ээлжит хожлоо авснаар цувралыг 3:0-ээр тэргүүлж байгаа.
Үзэгчдийн түрлэг, хоёр багийн үнэнч хөгжөөн дэмжигчид, бүрээ, бөмбөрийн нижигнээн, туг далбаа намирсан уур амьсгал дунд хоёр багийн тоглолт ширүүн өрсөлдөөнтэй болж байгаа.
Үндэсний супер лигийн алт, мөнгө, хүрэл медаль бэлэн болжээ. Тун ч өвөрмөц загвартай болсон байгааг та бүхэн харж байгаа байх.
Аваргуудын бөгжний хувьд ч өвөрмөц загвараар хийсэн бөгөөд одоогоор ихэд нууцалж байгаа аж.