Улаан нохой өдөр

nohoiАргын тооллын 3 сарын 16-ны ням гараг, Билгийн тооллын  хаврын дунд улаагчин туулай бага сарын шинийн 15-ны адьяа гараг.  Харцага одтой, 6 цагаан мэнгэтэй, хүчин төгсөх барилдлагатай  улаан нохой өдөр. Өдрийн наран 7:10 цагт мандан, 18:50 цагт  жаргана.

Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, бөө, удганы үйл, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …