Рома клуб шинэ дасгалжуулагчтай болжээ

images (1)Сүүлийн таван жилийн хугацаанд Францын Lille клубыг удирдсан Rudi Garcia Италийн Рома клубын дасгалжуулагчаар ажиллахаар болсон байна . Тэрээр Францын багийг 5 жил удирдахдаа 2010-11 оны улирал Лигийн аваргаар тодорч байсан бөгөөд нийслэлийн баг түүнтэй 2 жилийн гэрээг үзэглэжээ .

Рома клубын ерөнхийлөгч James Pallota клубынхаа цахим хуудсанд өгсөн ярилцлагадаа “ Би Rudi-тэй хамтран ажиллах болсондоо маш их баяртай байгаа . Түүнтэй он удаан жил олон сайхан дурсамжыг мөнхлөхийг хүсэж байна. Бид түүний ур чадварт эргэлзэхгүй байгаа.Бидний зорилт бол мэдээж Рома клубыг эргэн топ түвшин авчирах. RUDI GARCIA РОМА-д тавтай морил.Сайн цаг ирж байна ” хэмээжээ

эх сурвалж: хийморь.мн С.Болдгэрэл

Санал болгох мэдээ

Хөгжлийн “Шилэн тааз”-ыг хагалах нь

Хэдэн жилийн өмнө 4-р цахилгаан станцаар ороод явж байхад тухайн үеийн станцын дарга “Монгол Улс …