Малайзын МH370 нислэгийн дугаартай онгоц сураггүй алга болоод долоо хонолоо. Арав гаруй орноос бүрдсэн олон улсын хайгуулын баг хэдэн мянган км далайн гадаргууг шүүрдэн хайж байгаа боловч одоо хэр олж чадахгүй байна.
Өнгөрсөн долоо хоногт алга болсон онгоцтой холбоотой байж магадгүй хэд хэдэн зүйлс далайд илэрсэн ч эдгээр нь бүгд өөр гарал үүсэлтэй зүйл болох нь тогтоогдоод байгаа билээ.
Тэгвэл өчигдөр Малайзын Ерөнхий сайд Najib Razak сураггүй алга болоод буй MH370 онгоцтой холбогдуулан мэдэгдэл хийлээ.
Ерөнхий сайдын мэдэгдсэнээр алга болсон онгоцны холбооны хэрэгслүүдийг санаатайгаар салгасан нь тогтоогдоод байгаа аж.
чир нь, онгоцны газартай холбоо тогтоох гол хэрэгсэлүүд нь учир шалтгаангүйгээр дараалан унтарсан явдал нь тухайн төхөөрөмжүүдийг санаатайгаар унтраасан үйлдэл хэмээн мэргэжилтнүүд дүгнэжээ. Эдгээр системүүдийг унтрааж ажиллагаагүй болгохын тулд нисэх онгоцны талаар нарийн мэдлэгтэй байх шаардлагатай гэнэ. Хэдийгээр онгоцонд ямар нэгэн алан хядах, гэмт хэргийн шинж чанартай үйл явдал болсон гэх эцсийн дүгнэлт гараагүй ч шинжээчид онгоц алга болсон шалтгааныг хэн нэгэн гэмт этгээд онгоцыг удирдлагадаа аван нислэгийн чиглэлийг өөрчилсөн хэмээн үзэж байгаа юм байна.
Хиймэл дагуулаас авсан мэдээллийн дагуу Бойнг 777 онгод хамгийн сүүлд холбоо барьсны дараа чиглэлээ өөрчлөн долоон цаг ниссэн байж болзошгүй гэнэ.
Үүнд:
- Тайландын хойд хэсгээс Туркменстан Казкастаны хил хүртэлх зурвас
- Индонезийн газар нутгаас Энэтхэгийн далайн өмнөд хэсэг хүртэлх зурас
Өнгөрсөн бямба гаригт эрлийн ажиллагаанд нэгдсэн Энэтхэг улс зургаан хөлөг онгоц гарган Энэтхэгийн далайг самнаж байгаа аж.
Дэлгэрэнгүйг http://world.eagle.mn/content/read/14400.htm эндээс уншина уу