Шинэ залуу уран бүтээлчдийн “Тэнгэрийн бичээс” үзэсгэлэн нээгдэнэ

“Blue moon” арт галерей нь урлагаар дамжуулан урлаг сонирхогчдын гоо сайхны таашаалыг хөгжүүлэх, шинэ залуу авьяслаг уран бүтээлчдийг дэмжих зорилгоор “Тэнгэрийн бичээс” хэмээх үзэсгэлэнгээ хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Уг үзэсгэлэн  2014 оны гуравдугаар сарын 21-28-ыг дуустал “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэх нь ээ. “Тэнгэрийн бичээс” үзэсгэлэн нь 2013 онд мөн зохион байгуулагдаж байжээ. Тус үзэсгэлэнгийн үеэр миниатюр зургийн олон улсын фестивалын гуравдугаар байрны шагналт уран бүтээлч С.Хөгжилбаяр оролцох бөгөөд уран бичлэг бичиж сонирхуулахын зэрэгцээ үзэсгэлэнгийн үеэр дуудлага худалдаа зохиох юм.

Уг үзэсгэлэнд улсын шилдэг уран бүтээлчдийн төлөөл болсон 30 гаруй мэргэжлийн уран бүтээлчдийн 50 гаруй бүтээлүүд дэлгэгдэх юм. Үзэсгэлэнгийн нээлт гуравдугаар сарын 21-ны 12.00 цагаас “Blue moon” арт галерейд болно.

Санал болгох мэдээ

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

​Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.04/ Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Батлут, Л.Мөнхбаясгалан, …