“Офицерууд”-ын гайхалтай бүтээлүүд нэг өдөр эгшиглэнэ

Халдах ёсгүй сөөм газрынхаа өмнө халуун амиараа сөхөрч чадах офицер манай улсад цөөнгүй. Тэдний төлөөлөл болох яруу найрагч, Хошууч генерал С.Гүржав, хөгжмийн зохиолч, удирдаач, Хурандаа, МУСТА Б.Ганхуяг, хөгжмийн зохиолч, удирдаач, дэд хурандаа, МУУГҮ Г.Энхбаяр, хөгжмийн зохиолч, Дэд хурандаа, МУУГЗ Т.Сэр-Од, хөгжмийн зохиолч, удирдаач, Дэд хурандаа, МУСТА Т.Ганболд нар хамтран “Офицерууд” тоглолтоо хийхээр төлөвлөөд байна. Энэ сарын 26-нд болох уг тоглолтын зохион байгуулагчаар Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Column pictures ажиллаж байгаа ажээ.

Тоглолтод МУГЖ Д.Сосорбарам, АЖ Ө.Баярмагнай, СГЗ И.Болоож, МУГЖ том Жагаа, МУГЖ С.Бархас, Харангын Лхагваа, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, “Хар сарнай” хамтлагийг ахлагч С.Амармандах, МУГЖ С.Жавхлан, МУГЖ Г.Батбаяр, МУГЖ Б.Дашдондог, МУГЖ Э.Бүрнээбаяр, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Б.Ганчимэг, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, МУСТА Б.Батбаатар, МУСТА Ц.Баттөр, МУСТА Г.Эрдэнэтунгалаг, МУСТА Л.Чулуунбаатар, МУСТА А.Төрмандах, дуучин Я.Гэрэлчулуун, Б.Дэлгэрбаяр, Б.Болд, Э.Чулуунчимэг, “Соёл -Эрдэнэ” хамтлаг, “Өргөө” хамтлаг, “Хөх тэнгэр” хамтлаг, “Voice”, “Хилчин” хамтлаг болон ХЦДБЧуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм байна.

Монгол улсын хилийн төлөө амь биеэ үл хайрлан тэмцэх офицеруудын гайхалтай бүтээлүүд энэ үдэш эгшиглэх бөгөөд хайртай хүнтэйгээ энэ тоглолтыг үзэхийг уншигч таньд санал болгож байна.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …