Г.Дэнзэн ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ

de Ерөнхий сайд Н.Алтанхуягийн  30 минут уулзалтын үеэр “Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэнг өнөөдөр өглөө, сайн дураараа ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэдгийг сэтгүүлчдэд мэдэгдлээ.

Г.Дэнзэг чухам юуны учир, ямар шалгтаанаар ажлаа өгсөн тухай сэтгүүлчдийн асуултанд ерөнхий сайд дэлгэрэнгүй мэдээллээгүй юм. Магадгүй түүнийг “Тавантолгой”-н тендертэй холбогдох хэргээр шалгагдаж эхэлсэнтэй холбоотой гэх яриатай холбоотой байж болох юм.

Г.дэнзэнгийн хувьд Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаны дараахан тэрээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын албыг хашиж эхэлсэн юм. Гэвч өнгөрсөн хавраас эхэлж Тавантолгойн тендэрт эхнэрийнхээ компанийг ялуулсан, төрсөн эгчийгээ “Эрдэнэс тавантолгой” компанийн Хангамжийн хэлтсийн даргаар томилсон зэрэг дуулианд нэр холбогдож байгаа. Мөн эл хэрэгт ерөнхий сайд Н.Алтанхуягийг эрх мэдлээ хэтрүүлэн хүргэн дүүгээ өндөр албан тушаалд томилсон хэмээн буруутгасан билээ.

Л.Бадрах Ugluu.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …