Нийгмийн даатгалын Ерөнхий газрын мэдээлснээр нийгмийн даатгалын таван төрлийн сангийн нийт орлого жилийн өмнөхөөс 17.3 хувиар нэмэгдэж 188.9 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ бол 2014 оны эхний хоёр сарын үзүүлэлт аж. тэтгэврийн даатгалын сангийн орлого хоёр сарын нийт дүнгээр өмнөх оны мөн үеэс 10.7 хувиар өсч 139.1 сая төгрөгт хүрсэн бол зарлага нь найман хувиар нэмэгдэж, 150.1 сая төгрөгтэй тэнцжээ.
Түүнчлэн энэ оны эхний хоёр сарын байдлаар нийгмийн даатгалд заавал даатгуулагчдийн тоо 334 мянга 919 болсон нь өнгөрсөн жилийн мөн үеэс 15.8 хувиар өссөн дүн болж байна. Харин нийгмийн халамж үйлчилгээний тухайд давхардсан тоогоор155 мянга 672 иргэний тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд нийт 220 сая төгрөг зарцуулжээ. Үүнийг жилийн өмнөхтэй харьцуулбал 30 сая төгрөгөөр өссөн дүн болж байгаа нь тэтгэвэрийн нэмэгдэлтэй холбоотой аж.
Д.Амар