Мэдэллийн технологийн инженерийн шалгалтанд бэлтгэх сургалт Ховд аймагт явагдана

3-р сарын 14-ний өдөр 10 цагаас Ховд Их сургуулийн лекцийн А танхимд Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын тухай семинар болов. Тус семинарт МТҮП-ын захирал Ц.Түвшинтөр мэдээлэл хийлээ.  Мэдээллийн технологийн үндэсний парк нь 2005 оноос Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварыг чадавхижуулах, нэгдсэн стандарттай болгох зорилго бүхий Азийн орнуудад жишиг болоод байгаа Япон улсын мэдээллийн технологийн инженерийн шалгалт /МТИШ/-ын системийг нэвтрүүлэн Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар болон Япон Улсын мэдээллийн технологийн инженерийн шалгалтын төв /JITEC/-тэй хамтран жилд 2 удаа  зохион байгуулдаг болоод байгаа аж.

Тус шалгалтын систем нь Азийн бүс нутгийг мэдээллийн технологийн инженерийн ур чадварын нэгдсэн стандарттай болгох зорилготой 12 оронд хүлээн зөвшөөрөгдсөн сертификат олгодог бөгөөд Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн мэдлэгийн болон ур чадварын түвшинг тодорхойлж улмаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчин ажиллуулах, байгууллагынхаа үйл ажиллагааны уялдааг сайжруулах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх давуу талтай.

846

2014 оны шалгалт доорх ангилалаар явагдах бөгөөд МТҮП-аас шалгалтанд хамрагдагсадыг амжилттай ороцлоход дэмжлэг үзүүлэх зорилгоор тус шалгалтуудад бэлтгэх сургалтыг анх удаа Ховд аймагт зохион байгуулах гэж байна.

үүнд: 1. Мэдээллийн технологийн Паспорт шалгалт /бүх нийт болон МТ-ийн чиглэлээр ажиллаж буй албан хаагчдад зориулагдсан/

2. Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт /МТ-ийг ажил амьдралдаа өргөнөөр ашигладаг бүх мэргэжилтнүүд/

Сургалтын төлбөр 50 000 төгрөг бөгөөд Ховд их сургуулийн сургагч багш нар 2014 оны 3 дугаар сарын 31-ээс эхлэн 21 хоногийн хугацаатай явуулна. Сургалтанд өөрийгөө чадавхижуулах, Мэдээллийн технологийн инженерийн шалгалтанд орохыг хүссэн хүн болгон хамрагдах боломтой.

Мэдээллийн технологийн инженерийн шалгалт Улаанбаатар хотод Стандартад нэгдсэн дээрх улсуудтай  нэг зэрэг явагддаг аж.

http://www.khovd.gov.mn/

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …