Босоо заяатай Монгол хүүхдийн бөхийн барилдаан боллоо

846УИХ-ын гишүүн С.Бямбацогтын ивээл дор Ховд аймгийн Жаргалант сумын II цэцэрлэг, Ховд аймгийн Үндэсний бөхийн холбоо, Боловсрол соёлын газартай хамтран зохион байгуулсан “Босоо заяатай Монгол-4” өсвөрийн хүүхдийн барилдаан 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр спортын ордонд амжилттай зохион байгуулагдлаа.

Уг барилдааныг Жаргалант сумын хоёрдугаар цэцэрлэгээс 4 дахь жилдээ санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил оролцогчдын хамрах хүрээ, идэвхи улам нэмэгдсэн гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байсан юм.

Энэхүү барилдааныг 4-5 насны ангиллаар зохион байгуулсан бөгөөд аймгийн төвийн 11 цэцэрлэг, 16 сумын цэцэрлэгийн хүүхдүүд  нийт 133 хүүхэд бяр хүч авхаалж самбаагаа сорин барилдсанаас Жаргалант сумын Х цэцэрлэгийн Хайдавын Лхагважав түрүүлж, IX цэцэрлэгийн Батбаярын Цогбадрал үзүүрлэж, шөвгийн дөрөвт XI цэцэрлэгийн Түгэлханы Ерлан, III цэцэрлэгийн Даваадоржийн Амарсайхан нар шалгаран үлдлээ.
Энэхүү барилдааны Дайчин барилдаантай бөхөөр Алтай сумын Мөнгөнцоож, Уран гараа дэвээтэй бөхөөр Зэрэг сумын Сэржмядаг, Уран мэхт бөхөөр Дарви сумын Баатарцолын Цэвээнравдан нар тус тус шалгарлаа.
Ховд аймгийн ҮБХ-ны нэрэмжит шагналыг Чандмань сумын Билгүүнтөгс, Дөргөн сумын Азжаргал, Эрдэнэбүрэн сумын Б.Отгонбаатар нар тус тус хүртсэн байна.
Барилдааны үеэр Бөхийн цол дуудаач хүүхдийг шалгаруулсан бөгөөд нийт 23 хүүхэд оролцсоноос 1-р байрыг XI цэцэрлэгийн Түвшинбаяр, 2-р байрыг X цэцэрлэгийн Ням-очирын Сүхбат, 3-р байрыг VI цэцэрлэгийн Энхбаярын Анар нар тус тус хүртжээ.
Мөн Бөхийн цол дуудаач засуулын тэмцээнийг зохион байгуулж нийт 11 хүн оролцсоноос 6-р цэцэрлэгийн ажилтан Ж.Батбаяр түрүүлж, удаах байрыг VIII цэцэрлэгийн Довдонбазар эзэллээ.
Барилдааны гарын даагаар Ховд аймгийн ҮБХ-ны ахлах гарын даа Шоовдой, ахлах гарын даа Мягмарцог, гарын даа, тайлбарлагч Авирмэд, гарын даа Б.Батмөнх, ҮБХ-ны тэргүүлэгч С.Загдсүрэн, Г.Нямандэлэг, Д.Уламбаяр, засуулаар Мягмар, Довдонбазар, Баасанхүү, Биндэр, Өөлд нар тус тус ажилласан аж.

http://www.khovd.gov.mn/

Санал болгох мэдээ

Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө

Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын …