Өчигдөр Ман ютд –ыг талбайд нь 3:0 харьцаатай буулган авсан тоглолтын дараа зарим статистик мэдээлэл шинэчлэгдсэн нь мэдээж. Ингээд зарим нэг сонирхолтой тоон баримтыг хүргэж байна.
– Луис Суарэз өчигдөр Чөтгөрүүдийн хаалгыг мялааснаар энэ улирлын 25 дахь гоолоо оруулж, Фэрнандо Торрэсийн амжилтыг эвдлээ.
– Премьер Лиг гэж нэрлэгдэх болсон цагаас хойш лигт Робби Фаулэр л хамгийн олон буюу 25, 28 гоол оруулж байжээ.
– Ливэрпүүлийн довтолгооны супер хослол SAS энэ улиралд хамтдаа 43 гоол оруулаад байгаа нь клубын рекорд амжилт болсон байна.
– Премьер лиг гэж нэрлэгдэх болсон цагаас хойш 1995/96 оны улиралд Робби Фаулэр /28/, Стэн Коллимор /14/ нар хамтдаа 42 гоол оруулж байсан нь Ливэрпүүлийн рекорд амжилт байжээ.
– Одоо SAS хослол клубынхаа рекордыг шинэчилсэн тул Премьер лигийн бүх цаг үеийн түүхэн рекордыг эвдэхийн төлөө тоглох болно. 1993/94 оны улиралд Шаазгайнуудын Энди Коул, Питэр Бирдсли /Ливэрпүүлд тоглож байсан/ нар хамтдаа 55 гоолыг оруулж байжээ. Гэхдээ тухайн үед ПЛ –ийн багууд 38 бус 42 тоглолтыг хийдэг байсан юм.
– Ливэрпүүлийн төлөө хамгийн олон тоглолтонд оролцсон жагсаалтын 6 –д бичигддэг Стивэн Жэррард өчигдөр Ман ютд –ын эсрэг 660 дахь тоглолтоо хийлээ. Ингэснээр тэрээр Ливэрпүүлийн бүх цаг үеийн шилдэг мэргэн бууч Иан Рашийн амжилттай зэрэгцэн ирсэн байна.
– Стивэн Жэррард ирэх Бямба гарагт Кардифф ситигийн эсрэг тоглосноор Иан Рашийн амжилтыг эвдэх бөгөөд жагсаалтын 5 –р байр руу орох юм.
– Стивэн Жэррард энэ улиралдаа багтаад Ливэрпүүлийн төлөө хамгийн олон тоглосон жагсаалтын гутгаар байранд орох боломжтой. Домогт Рэй Клэмэнс, Эмлин Хьюз нар Ливэрпүүлийн төлөө 665 тоглолт хийснээрээ энэ жагсаалтын 3, 4 –р байранд бичигддэг юм.
– Стивэн Жэррард 16 дахь жилдээ Ливэрпүүлийн төлөө зүтгэж байгаа билээ. Тэрээр одоогийн байдлаар АПЛ –ийн 25 тоглолтонд оролцож, 10 дахь гоолоо оруулаад байна.
– Ахлагчийн хувьд өмнө нь лигт 10 –аас дээш гоолыг 3 удаа оруулж байсан бөгөөд энэ амжилтаа 4 болгон ахиуллаа.
– Харин бүх тэмцээнд гоол оруулсан байдлыг нь тооцвол 16 улирлынхаа 9 –д нь 10 буюу түүнээс дээш гоол оруулсан байна.
– Жэррард 15 улирал дараалж гоол хийсэн Ливэрпүүлийн цорын ганц тоглогч гэдэг бахдам амжилтыг эзэмшдэг билээ.
– Жэррард 15 улирал дараалж гоолын дамжуулалт өгсөн Ливэрпүүлийн цорын ганц тоглогч гэдэг бахдам амжилтыг давхар эзэмшдэг билээ.
– Энэ улиралд одоогоор Стивэн Жэррард 8 удаа торгуулийн цохилтоос гоол оруулаад байна. Ингэснээр тэрээр нэг улиралд хамгийн олон торгуулийн цохилтыг амжилттай болгосон Премьер лигийн тоглогч боллоо.
– Ливэрпүүлээс Чөтгөрүүдийн эсрэг хамгийн олон тулсан тоглогчдын жагсаалтын 1 –рт домогт Жэйми Каррагэр маань бичигддэг. Харин Жэррард өчигдөр 33 дахь удаагаа Юнайтэдийн эсрэг тулснаар Каррагийн амжилттай зэрэгцэн ирж байна.
– Жэррард өчигдөр Ман ютдын эсрэг 2 гоол оруулсан. Ингэснээр тэрээр Чөтгөрүүдийн хаалгыг хамгийн олон удаа мялаасан Ливэрпүүлийн тоглогч болжээ.
– Түүхийг сөхвөөс Маню –ийн эсрэг хамгийн олон гоол оруулсан тоглогч нь Дик Форшоу байсан тухай мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан. Тэрээр “Чөтгөрийн ангууч” байсан бөгөөд Маню –ийн эсрэг 2 удаа хэт –трикдэж, нийт 8 гоол оруулжээ.
– Жэррард өмнө нь Маню –ийн эсрэг 7 удаа гоолдоод байсан бөгөөд өчигдөр дубль хийснээр нийт 9 гоолтой боллоо. Түүгээр ч зогсохгүй энэ багийн эсрэг хамгийн олон гоол оруулсан тоглогч болсон байна.
– Тиймээс “Чөтгөрийн ангууч” хэмээх цол албан ёсоор Стивэн Жэррардад шилжиж байна.
эх сурвалж: liverpoolfc.mn Б.Бадруул