“Роснефть” манай улсад газрын тос хоолойгоор нийлүүлэх сонирхолтой байна

rosneft_normОХУ-ын “Роснефть” компанийн ерөнхийлөгч И.И.Сечин тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Монголд ирж, Уул уурхайн сайд Д.Ганхуягтай уулзжээ. Уулзалтын үеэр Уул уухайн сайд Д.Ганхуяг ОХУ-аас жилд нэг сая тонн хүртэлх хэмжээний газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх болсныг онцлоод, Монголоор дамжин өнгөрөх тээврийн асуудлыг хөндөхдөө “ОХУ-аас БНХАУ-д экспортолж буй түүхий нефтийн тодорхой хэсгийг манай улсаар дамжуулан төмөр замаар тээвэрлэж байсныг дахин сэргээнэ гэдэгт найдаж байна” гэдгээ илэрхийлсэн байна.

Харин “Роснефть” компанийн ерөнхийлөгч И.И.Сенин цаашдаа стратегийн чанартай том төслүүдийг харилцан ашигтай, хүндэтгэх зарчмыг баримтлан хамтран ажиллахаа мэдэгдээд, өөрийн компанийн олборлож буй түүхий тосны өртөг бусад орны компаниас бага байгааг онцолжээ. Гэсэн хэдий боловч төмөр замаар газрын тос тээвэрлэх зардал өндөр тул ОХУ-аас Монгол руу газрын тосны бүтээгдэхүүнийг хоолойгоор нийлүүлэх урт хугацааны гэрээ байгуулан, төсөл хэрэгжүүлэхэд бэлэн тухайгаа илэрхийлсэн бөгөөд уг асуудлаар талууд нарийвчлан судлах хэрэгтэйд санал нэгджээ.

эх сурвалж: ньюс.мн

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …