Г.Мандахнаран дэлхийн чансаад 3-рт бичигджээ

mandahnaran1Энэ чансаанд АНУ-ын Д.Шульцийн нэрэмжит, Болгарын Дан-Коловын, Кубын Гранма Цом, Ираны Тахтийн цом, ОХУ-ын И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гран-При”, Туркийн Яшар Догугийн нэрэмжит, Францын “Алтан Гран-При”, Шведийн “Клиппан хатагтай”, “Mongolia Open-2014” зэрэг олон улсын тэмцээнд өндөр амжилт гаргаж медаль авсан бөхчүүдийн чансаа дээшилсэн байна. Манай бөхчүүд гадаадад Францын “Алтан Гран-При” тэмцээнээс 3 алт, Болгарын Дан Коловын болон Яшар Догугийн тэмцээнээс тус бүр нэг алтан медаль хүртэж эх орондоо болсон “Mongolia Open-2014” тэмцээнээс 36 нийт медаль, түүний дотор 9 алтан медаль авсан нь нөлөөлж зарим бөхчүүдийн чансаа нилээд өссөн байна.

Эмэгтэй бөхчүүдээс 8 бөх жин бүрийнхээ эхний хорьд багтсанаас 53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Сумьяа, 63 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг, 75 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Бурмаа нар хоёрдугаарт, 53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер А.Батцэцэг 13 дугаарт, 58 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер С.Цэрэнчимэд гуравдугаарт, 60 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Т.Мөнхтуяа, 69 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа тавдугаарт, 69 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг 19 дүгээрт бичигджээ.

Эрэгтэй бөхчүүдээс эхний хорьд 5 бөх байгаагаас 57 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Номин долоодугаарт, олон улсын хэмжээний мастер Д.Цогтбаатар 14 дүгээрт, 61 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Ням-Очир тавдугаарт, 65 кг-ын жинд  Гавьяат тамирчин Г.Мандахнаран гуравдугаарт, 97 кг-ын жинд олон улсын Д.Хүдэрбулга 15 дугаар бичигдсэн байна. МЧБХ

index

Санал болгох мэдээ

Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна

Сар шинийн баярыг угтан “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-ныг хүртэл “Их …