ОХУ /хуучнаар ЗХУ/-аас МАН-д Лениний музейг бэлэглэсэн шинэ нотлох баримтууд иржээ. ОХУ-ын Төв архиваас МАН-ын хүсэлтийн дагуу тухайн үеийн ЗХУ-аас намуудын ах дүүгийн найрамдалт харилцааны бэлэг болгон Оросын ард түмний хөрөнгөөр барьсан Лениний музейн барилгыг МАН-д бэлэглэж байсан тухай тогтоол, хүлээлгэн өгсөн бичиг баримт сэлтийг явуулсан байна. Эдгээр баримтуудыг үндэслэн МАН-аас шүүхэд дахин шинээр үүссэн нөхцөл байдал хэмээн гомдол гаргах бөгөөд ОХУ-тай найрамдалт харилцааг сэвтүүлэх үү, үгүй юу гэсэн томоохон асуудалтай сайд Г.Оюунгэрэл тулгарав бололтой. Одоогийн эрх баригчид шүүхийн шийдвэрийг өөрсдийн дураар өөрчлүүлэн хүссэнээрээ авирлан хүний болон байгууллагын эд хөрөнгөнд дураараа өөрчлөлт хийх болсон нь тэртээ хэлмэгдүүлэлтийн үеийг санагдуулах мэт. Хувийн болон байгууллагын өмчийг төрийн нэрийн дор хураан авах гэсэн увайгүй үйлдэл, санаархалууд сүүлийн үед ихээр гарах болсон нь Ардчилал нэрийн төр барьж эрхмүүдийн гэм биш зан болжээ. Үүний тод жишээ нь Улсын цирк, Лениний музей болоод байгаа юм.
Б.Энгүүн