Банк бус санхүүгийн байгууллагуудтай санамж бичиг байгууллаа

c5b9b6666c2f72c8bigСанхүүгийн зохицуулах хороо нь Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоотой тус салбарын байгууллагуудын үйл ажиллагааны тогтвортой хөгжлийг хангах, төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн харилцан ойлголцлын санамж бичгийг 2010 оноос байгуулж ажиллаж байгаа аж. Жил бүр санамж бичгийн хүрээнд ажлын биелэлтийг тайлагнадаг байна.

Тус санамж бичгийг өнгөрсөн баасан гарагт буюу 3 дугаар сарын 14-ний өдөр шинэчлэн байгуулжээ. 2013 оныг дуустал хугацаанд талуудын хийж гүйцэтгэсэн ажлуудаа нэгтгэн дүгнэж цаашид хамтын ажиллагааны хүрээнд хийж гүйцэтгэх, шийдвэрлэвэл зохих асуудлаа хэлэлцэн тохирсны үр дүнд 2014 оны санамж бичгээ шинэчлэн байгууллаа.

Энэхүү санамж бичгийг шинэчлэн байгуулснаар төрийн бодлоготой уялдуулан салбарын хөгжил, дэвшил, тогтвортой байдлыг дэмжсэн бизнесийн таатай орчинг бүрдүүлэх,төрийн болон төрийн бус байгууллагууд хоорондын харилцааны зохистой хэм хэмжээнд үндэслэн бүтээлчээр харилцан санал солилцох, зөвшилцөх, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, банк бус санхүүгийн салбарын үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, хөгжүүлэхэд чиглэсэн санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, салбарын тогтвортой байдлыг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ нийгэмд өгөх үр өгөөжийг нэмэгдүүлэх давхар ач холбогдолтой гэж дүгнэж байна.

Д.Амар

index

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …