Ч.Амарболдыг Хорих ангийн аргазүйн зөвлөл суллах боломжтой гэж үзжээ

0ffa7de4b2b369d4big2008 оны сонгуулийн дараах үймээн самууны үеэр албан тушаалаа урвуулан, албан үүргээ биелүүлээгүйгээс төрд онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдож, 3.6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Ч.Амарболдыг суллаж магадгүй болжээ. Учир нь түүнийг ялынхаа тал хугацааг биеэр эдэлсэн, сахилгын зөрчил гаргаагүй тул магадлангаар суллах боломжтой гэж Хорих ангийн аргазүйн зөвлөл үзжээ.

Энэ талаар прокурорын байгууллагын эх сурвалжаас тодруулахад “ШШГЕГ-ын харъяа 441 дүгээр ангид ял эдэлж байгаа Ч.Амарболдыг хугацаанаас нь өмнө суллах боломжтой гэж үзсэн. Хугацаанаас нь өмнө суллах эсэхийг шүүх шийднэ” гэлээ.

эх сурвалж: ньюс.мн

Санал болгох мэдээ

Туршлагатай сайд нараа улируулан ажиллуулах нь Ерөнхий сайд Н.Учралд “түшиг“ болно

Ням-Осорын Учрал шинэ Засгийн газраа бүрдүүлэх чухал үедээ нэг зүйлийг онцлон хэлсэн нь анхаарал татаж …