Манай хоккейчид анхны ялалтаа байгууллаа

imagesАбу Даби хотноо Азийн хоккейн холбооноос зохион байгуулж буй “Challenge Cup” тэмцээнээс манай хоккейчид анхны ялалтаа байгуулжээ.

Дөрөв дэх удаагаа оролцож буй тус тэмцээнд манай хоккейчид эхний тоглолтоо Тайванийн эсрэг хийж 3:10-аар хожигдсон бол уржигдар Хонконгийн багийг 9:2-оор буулган авчээ.

Сонирхуулахад, тус тэмцээнд зургаан орны баг оролцож байгаа бөгөөд аваргууд энэ сарын 22-нд тодрох юм байна. Мөн манай тамирчид тус тэмцээнээс өнгөрсөн онд хүрэл медаль хүртэж байжээ.

index

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …