МУГЖ С.Жавхлан хүмүүст гуйлгачны дүрээр мессеж хүргэнэ

  Дэлхийгээр нэг тарсан монголчуудаа нэгтгэх том зорилго өмнөө тавьсан увс нутгийн уугуул хүү гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан саяхан өөрийн төрсөн өдрийн баяраа сонсогч, фенүүдтэйгээ хамт тэмдэглэн өнгөрүүлсэн.

Олон сайхан дуунуудаараа үзэгч түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин маань ээлжит бэлгээ фенүүддээ барих гэж байна. Түүний дараагийн бэлэг бол “Нутгаа санасан Монгол”хэмээх шинэ цомог нь ажээ.

Энэхүү шинэ цомгийнхоо ковер зургийг маш содон, санаанд оромгүй байдлаар авхуулсан нь олны анхаарлыг татаад байгаа юм.

Тодруулбал тэрээр гартаа мөнгө атгасан, хогон дунд сууж буй гуйлгачингийн дүрээр цомгийнхоо нүүрийг чимсэн байна. Тэрээр өөрийн энэхүү үйлдлээрээ олон хүнд ухаарал хайрлахыг зорьсон биз ээ.

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …