179 эрэгтэй бөөрний мэс заслын үзлэгт үнэгүй хамрагджээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн бүх ажилчид “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр”-йг тэмдэглэн өнгөрүүллээ.

  Өдөрлөгөөр нийт эрэгтэй үйлчлүүлэгч болон эмнэлгийн эрэгтэй ажилчдад,

1. Түрүү булчирхайн үрэвсэл ба томролт сэдвээр Бөөрний мэс заслын тасгийн эрхлэгч Д. Баян-Өндөр

2. Төмөр ихдэлт ба даралт ихсэх өвчин сэдвээр Зүрх судасны эмгэг судлалын тасгийн эрхлэгч Б. Батболд

3. Таргалалт ба сахарын өвчин гэсэн сэдвээр Дотоод шүүрлийн булчирхайн эмгэг судлалын тасгийн эрхлэгч Д. Цэцгээ нар сургалт явуулж нийт 120 гаруй эрэгтэйчүүд хамрагдсан байна.

ЭМБО чиглэлээр зөвхөн эрэгтэйчүүдэд зориулсан 15 нэр төрлийн зөвлөмжийг бэлтгэн 351 гарын авлага, тараах материал хэвлэн тарааж, аргазүйч сувилагч, хөтөч, заал зохион байгуулагч нар зөвлөгөө өгч, DVD-ээр хичээл явуулж, нийт 300-аад үйлчлүүлэгчдэд аман болон таниулах материалаар зөвлөгөө, мэдээллийг өглөө.

 Бөөрний мэс заслын эмчийн үзлэг, дотоод шүүрлийн булчирхайн эмчийн үзлэгийг уртасгасан цагаар 8:30-19:30 хүртэл ажиллуулсан ба бөөрний мэс заслын үзлэгт 179, дотоод шүүрлийн булчирхайн үзлэгт 41 эрэгтэй үйлчлүүлэгч хамрагдсан байна.

index

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …